Шилдэг теннисчид Сингапурт цуглараад байна

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

Шилдэг теннисчид Сингапурт цуглараад байна

Дэлхийн шилдэг эмэгтэй теннисчид оролцдог “WTA Finals” тэмцээн Сингапурт болж байна. Зөвхөн чансааны эхний найман теннисчин өрсөлддөг тус тэмцээнд Германы А.Кербер, Румыний Симона Халеп, Польшийн А.Радваньска нарын шилдгүүд оролцож байгаа. Харин дэлхийн чансааны хоёрт бичигдэж байгаа АНУ-ын Серена Уильямсын оронд 9-д эрэмбэтэй ОХУ-ын С.Кузнецова өрсөлдөж байна.

“Улаан” хэсгээс С.Халеп, А.Кербер эхний хожлоо авсан бол “Цагаан”-аас ОХУ-ын С.Кузнецова, Чехийн Каролина Плушкова нар өрсөлдөгчөө хожсон. Хэсгийн хоёр дахь тоглолт өнөөдөр болно.

Ганцаарчилсан болон хосын төрөлд болдог “WTA Finals” тэмцээний аваргууд аравдугаар сарын 30-ны өдөр тодорно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж