Дархан-Уул аймгийн Дархан сумын 5,6 дугаар багт НҮБ-ын МОН 13/301 төсөл 2013 оноос эхлэн амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд "Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах менежмент зохицуулалтын чадавхийг сайжруулах нь" төсөл хэрэгжсэн гурван жилийн хугацаанд төслийн баг, аймгийн ОБГ, Дархан сумын Засаг даргын Тамгын газар хамтран иргэдэд тустай олон ажлыг зохион байгуулсан юм.
Төсөл хэрэгжүүлэгчид өнөөдөр /2016.10.25/ зорилтот бүлгийн 40 айлд цогтой үнс хийх тус бүр нь 100 летрийн багтаамж бүхий төмөр сав өгчээ. Ингэснээр “Ил задгай үнс нурмаа асгаснаас үүдэлтэй гарах галын эрсдлийг бууруулах ач холбогдолтой юм” гэж аймгийн ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа В.Ганхүү хэллээ. Иргэдэд өгсөн үнсний савыг хошууч И.Төмөрбаатар даргатай гал унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид санаачлан хийжээ.
Д.ЦЭЦ