Даррен Кларкийн баярын жагсаал

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Даррен Кларкийн баярын жагсаал

Өнгөрөгч ням гаригийн үдэш карьерынхаа оргил амжилтыг үзүүлж, 140 дэх удаагийн Британийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн Даррен Кларк хамт олонтойгоо баяраа хуваалцлаа. Өдгөө 42 настай тэрбээр 1990 оноос мэргэжлийн төвшинд тоглох болсон ч эхний жилүүдэд төдийлөн өндөр амжилт үзүүлж чадаагүй. Гэхдээ тэр тийм ч даруухан амжилтын эзэн бас биш. Ялангуяа Европын цуврал тэмцээнүүдэд оргил ажилтаа үзүүлж байлаа. Кларк Европын тур тэмцээнүүдэд 14 удаа түрүүлсэн нь тэмцээний түүхэнд дээгүүрт бичигдэх үзүүлэлт билээ. Мөн PGA ангилалд гурван удаа цом өргөсөн ч хэзээ ч мэйжор ангилалд өндөр амжилт үзүүлж байсангүй. Харин энэ жил Ройаль Сент Жоржийн талбайд болсон тэмцээнд өрсөлдөгч нараасаа гурван цохилтын илүүтэй хүсэн хүлээсэн цомоо өөрийн болгосон юм. Мэргэжлийн тамирчин болсон цагаас хойш 54 мэйжор тэмцээнд оролцож байж энэ амжилтыг үзүүлсэн түүнийг Портраш хотынхон баатрын адилаар хүндэтгэж байна. Харин дэлхий нийт Хойд Ирландыг дэлхийн гольфын төв гэж нэрлэх болоод байна. Учир нь сүүлийн 13 сарын хугацаанд Хойд ирландчууд мэйжор ангиллын дөрвөн тэмцээний гуравт нь түрүүлээд байна. Грэам МакДовэлл, Рори Маклрой нарын амжилтыг Даррен Кларк үргэлжлүүлсэн тул гольфын ертөнц энэ цэгт анхаарлаа хандуулж эхлээд байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж