БНСУ-аас газрын тос авах ажлыг яаравчилна

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

БНСУ-аас газрын тос авах ажлыг яаравчилна

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар шатахууны хангалт, нийлүүлэлтийн байдлыг хэлэлцэж, нефть бүтээгдэхүүн авах шинэ эх үүсвэр болох БНСУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлох ажлыг яаравчлахыг холбогдох газруудад нь даалгаад байна.  Өмнөд Солонгосоос нефть бүтээгдэхүүн авахдаа  БНХАУ-ын Тяньжин, Далиан, Таньшин боомтоор дамжуулан тээвэрлэх юм. Иймд төмөр замын тээвэрлэлтийн асуудлыг холбогдох байгууллагатай яриа, хэлцэл хийн яаралтай шийдвэрлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгаад байна.  

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж