Жуулчны баазуудыг шалгажээ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Жуулчны баазуудыг шалгажээ

Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Цэнхэр сумын Цэнхэрийн халуун рашааны орчимд байрлах жуулчны баазуудад шалгалт хийжээ. Шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулсан аж. Тус шалгалтын явцад энэ онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө гаргасан хэдий ч баталгаажуулаагүй, зарцуулах зардал, хэрэгжүүлэх хугацааг тусгаагүй, усны дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар эзэмших гэрчилгээ, бохирын цооногийн далд ажлын акт, бусад холбогдох баримт байхгүй гэх мэт зөрчлүүд илэрсэн байна. Дээрх зөрчлийн дагуу Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч нэг жуулчны баазыг холбогдох хуулийн дагуу 150.000 төгрөгөөр торгож, нэг жуулчны баазын захирлыг 30.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Д.ДОЛГОР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж