Ногоон байгууламжийн судалгаа гаргав

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Ногоон байгууламжийн судалгаа гаргав

Ховд аймгийн хэмжээнд бүх байгууллагын ногоон байгууламжийн судалгааг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хийсэн байна. Энэхүү судалгаагаар байгууллагуудын модны төрөл, ногоон байгууламжийн талбай, тасалгааны цэцэг, цэцгийн мандал, зүлэгжүүлэлтийн нарийвчилсан, дэлгэрэнгүй байдлаар бүртгэж авсан байна.  Судалгаанд 60 гаруй байгууллага хамрагдсан бөгөөд тус аймагт 15 төрлийн 19043 ширхэг мод, 101114.9м2 ногоон байгууламж байгаа аж. Үүнээс зүлэгжүүлсэн талбай 45191.9м2, зүлэгжүүлэлт хийх шаардлагатай талбай 15715м2 байна. Мөн тасалгааны цэцэг 15454 ширхэг, цэцгийн мандал 505 ширхэг байгааг тоолж бүртгэсэн аж.

Д.ДОЛГОР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж