‘’Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь’’ сэдэвт форум зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

‘’Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь’’ сэдэвт форум зохион байгууллаа

АНУ-ЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН REACH ТӨСӨЛ ‘’ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСҮҮДИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ДЭМЖИХ НЬ’’ СЭДЭВТ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

10 сарын 26, Лхагва гараг-Өнөөдөр АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төсөл “Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форум зохион байгууллаа.

Тус форум нь жижиг, дунд бизнесийн зээлжих чадавхийг сайжруулахад тооцоололтой, тогтвортой, шинэлэг арга замуудыг оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааны үр дүнд бий болгох зорилготойгоор зохион байгуулагдлаа. Энэхүү форумд АНУ-ын ОУХА болон Монгол улсын Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Үндэсний Хөгжлийн хороо, Зээлийн Батлан Даалтын Сан, Монгол Банк зэрэг төрийн байгууллагууд болон АНУ-ын ОУХА-тай хамтран ажиллаж буй арилжааны банкууд, олон улсын төсөл, хөтөлбөрүүд, их, дээд сургуулиуд, инкубатор, бизнес хөгжлийн байгууллагууд оролцож илтгэл тавьлаа. Түүнчлэн 100 гаруй жижиг, дунд бизнесүүд оролцож жижиг, дунд бизнесийн зээлжих чадавхиа хэрхэн хөгжүүлж амжилттай зээлдэгч болох талаар өөрсдийн саналыг хуваалцлаа.

Энэхүү форумд жижиг, дунд бизнесүүдийн зээлжих чадавхийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, жижиг, дунд бизнесүүдийн зээлжих чадавхийг нэмэгдүүлэхэд банк, санхүүгийн байгууллагуудын оролцоо гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд төр болон хувийн хэвшлийн оролцоог уялдуулж, зээлийн бүтээгдэхүүнүүдийг онол, практикт хослуулан гаргах замыг бий болгож, жижиг, дунд бизнесийн орчинд зээлжих чадавхийг нэмэгдүүлэх техник туслалцааны шалгарсан аргыг хэлэлцсэн томоохон арга хэмжээ боллоо.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH төсөл тус форумыг төсөл хэрэгжих хугацаанд жил бүр зохион байгуулах бөгөөд энэ жилийн форумын үр дүнд гарсан зээлийн бүтээгдэхүүн, нөхцөл, шаардлагуудыг жижиг, дунд бизнесүүдэд ээлтэй байдлаар хөгжүүлэх, мөн жижиг, дунд бизнесүүдийн зээлжих чадавхийг нэмэгдүүлэх орчныг бүрдүүлэх зөвлөмжүүдийг арилжааны банкуудад өгөх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж