Д.Балжинням оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2016.10.27-нд нийтлэгдсэн

Д.Балжинням оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Турк улсын Чорум хотод болж буй бөхийн чөлөөт барилдааны оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 86, 120 кг-ын жингийн барилдаан боллоо. Энэ өдөр 61 кг-ын жинд барилдсан ҮБТДС-ийн бөх, спортын мастер Д.Балжинням хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Оросын тамирчин В.Рассадинд цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Молдавын бөх Георгий Статовыг 11:1 онооны харьцаагаар хожжээ.

Д.Балжинням нь саяхан Вьетнам улсын Дананг хотод болсон Азийн элсний Ү наадмын чөлөөт бөхийн 60 кг-ын жинд түрүүлсэн билээ.

Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр  эмэгтэйчүүдийн 48, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Энэ өдөр 69 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг барилдана.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж