Хуучирсан мэдээ: 2016.10.28-нд нийтлэгдсэн

Өрнө, дорнын ялгаа

Эх хэлнийхээ элдэв сониноос хуучилъя29

Өрнийнхөн бодитоос хийсвэр, дорнынхон хийсвэрээс бодитоор сэтгэдгийг эрт, эдүгээгийн жишээнүүд харуулаад байгаа юм. Жишээ нь, өрнө, дорнын эрдэмтэд ч өөр өөрөөр сэтгэнэ. Өрнийн эрдэмтэд үнэрлэж, амталж, өнгийг нь хувиргаж, таван мэдрэхүйгээрээ мэдэрч байж туршилт, нээлтийнхээ үнэнд итгэнэ.

Харин ертөнцийн бүх юм таван мах бодоос бүтсэн гэх дорнынхон яг тийм нээлтийг хийсвэрлэн сэтгэж, бясалган бодоод л баталчихна. Жишээлбэл, өрнийнхөн өндгөн эс гэх барианд хүрэх марафонд 0,05 мм урттай таван зуун сая эр эс зэрэг гарч, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр гээд байдаг бүхнээрээ тэргүүлсэн сэргэлэн нэг нь л ялж, 100 тэр бум дахин томорч, зургаан тэр бум дахин хүндэрч хүн болдгийг хэдэн мянга дахин өсгөдөг микроскопоор харж байж итгэсэн. Харин дорнынхон тоолшгүй тэр их эсийг шуудай будаагаар төлөөлүүлээд, сэргэлэн тэр эсийг зүүний үзүүр дээр тогтох ганцтай нь зүйрлэчихнэ. Яг үнэндээ зүүний үзүүр дээр шуудай будаанаас ганц нь тогтож байхыг хараагүй дээ, тэд. Зүгээр л хийсвэрлэн бодож, төсөөлөн сэтгэсэн нь энэ. Явж явж өрнө, дорнынхны эцсийн хариу яг ижил.

Энгийн ард бид ч хэл яриагаараа мэтгэлцэж, өрнө, дорноороо ялгардаг. Жишээлбэл, монгол хүн та “модон ширээ” гэж ярьдаг нь ширээ өөрөө үүсчихгүй, хүн хийх нь тодорхой тул “хэн нэгний хийсэн модон ширээ” гэж ярих нь илүүц гэж ухамсар анхдагч дорнын хүн гэдгээ нотолно. Харин матери анхдагч сэтгэлгээтэй англи хэлтэнд хийсэн эзэн нь биш, нүдэнд харагдаж байгаа ширээ л чухал тул “модоор хийгдсэн ширээ” гэж ярина…

Хэлээр илрэх энэхүү сэтгэлгээний ялгааг үг, дагавар, нөхцөлд алдалгүй буулгая, монголчууд аа!

“Егөөтэй 99 тайлбар”
номын “Өргөлтөөр
өргүүлсэн утгын тухай” өгүүллийн
хэсгээс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж