Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Олон улсын олимпийн хорооны экспертээр ажиллаж, Хойд Солонгост зохион байгуулсан бөхийн чөлөөт барилдааны дасгалжуулагчдын сургалтыг удирджээ.
Тэрбээр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Ази номхон далайг хариуцсан мэргэжилтэн Андрей Воронцовын хамт энэхүү нэр хүндтэй томилолтыг амжилттай гүйцэтгэсэн байна.
Гавьяат дасгалжуулагч Рио-2016 олимпийн циклд Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийг ахалж ажилласан билээ.
Б.ЭНХ