Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох АНУ-ын бодлого хэрэгжихэд хүндрэлтэй болсон талаар АНУ-ын тусгай албаны тэргүүн Жэймс Клаппер Мягмар гаригт /2016.10.25/ Гадаад харилцааны зөвлөлд мэдэгдсэн байна.
Түүний үзэж буйгаар АНУ-ын найдах ёстой ганц зүйл нь Хойд Солонгосын эдийн засгийн чадамжийг хязгаарлах явдал гэв. АНУ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг олон жил тэмцэж байгаа боловч өнөөг болтол амжилт олоогүй, шийдвэрлэгдээгүй асуудал болоод байгаа аж.
АНУ-ын Төрийн Департамент энэ асуудлааар баримталж буй бодлогоо өөрчлөөгүй. Гэвч сүүлийн жилүүдэд Пхеньян олон улсын эсрэг байр суурь, хоригийг үл харгалзан пуужин болон цөмийн хөтөлбөрүүддээ эрчтэй сайжруулж байгаа хэмээн шинжээчид үзэж байна.
Хойд Солонгос өнгөрөгч есдүгээр сараас хойш нийт таван удаа томоохон хэмжээний цөмийн туршилтыг хийсэн нь “өөрийгөө сүйрүүлж байгаа хэрэг” хэмээн дэлхий нийт буруушааж байгаа.
Жэймс Клаппер нь Ерөнхийлөгч Барак Обамагийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх бөгөөд 2014 онд Пхеньянд айлчилж байжээ. Тэрбээр АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн шийдвэр гаргах төвшний тэргүүлэх албан хаагчидтай уулзах үеэрээ Пхеньяныг “Paranoid буюу сэтгэцийн эмгэгтэй” гээд тэдний хувьд “цөмийг зэвсэг нь амьд байх гол шалтгаан” гэж тодорхойлсон байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг эдийн засгаар нь хязгаарлах нь цөмийн зэвсгийн нөөцийг багасгаж, хязгаарлах үр дүнтэй арга зам болохыг онцолсон байна.Үүний хариуд АНУ-ын Төрийн департаментаас зургаан талт хэлэлцээрийг сэргээх зорилготой байгаа гэв. 2009 онд Хойд Солонгос тус хэлэлцээрээс гарсан бөгөөд үүнээс хойш тус хэлэлцээр үндсэндээ зогсонги байдал байгаа аж.
АНУ Хятад, Хойд Солонгосын эсрэг байр суурийг үл харгалзан пуужингаас хамгаалах THAAD системийг байршуулахаар болсон юм. АНУ болон Өмнөд Солонгос үүнийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: BCC