Хамгийн хөдөлмөрч хүмүүс хаана ажилладаг вэ?

Хуучирсан мэдээ: 2016.10.28-нд нийтлэгдсэн

Хамгийн хөдөлмөрч хүмүүс хаана ажилладаг вэ?

Саяханы нэг судалгаа харуулснаар америкчууд европчуудыг бодвол илүү хөдөлмөрч гэдгийг харуулав. Тэд ажил дээрээ их сууж, хожуу тэтгэвэрт гардаг гэнэ. 

Судалгаанд америкчууд ба европчуудын ажилдаа зарцуулдаг цагийг тоолж үзжээ. Ингээд дүгнэхэд статистикийн дундаж европ 19 хувиар бас тийм үзэлтийн америк хүнээс бага ажилладаг нь тогтоогдов. Тэр нь жилдээ 258 цагаар, өдөр тутам нэг цагаар бага болж таарлаа.

Нөгөө талаасаа америк ажилчид бараг 25 хувиар илүү ажилладаг байна. Ажлын цаг нь улс орнуудаас хамааралтайг Аризонын их сургуулийн Александо Брик, Онтариа дахь Макмастерын их сургуулийн Беттина Бруггеманн, Гетегийн нэрэмжит Франкфуртын их сургуулийн Николя Фукс-Шундельн нарын судалгаа онцолж байна. Швейцаричууд америкчуудад төхөж очсон бол италичууд ажиллах дургүй бололтой, америкчуудаас 25 хувиар бага ажилладаг гэнэ. Судалгааг нэг хүнд ноогдох ажлын цагаар нь улс орнуудыг харьцуулан үзэхийн тулд хийжээ. Тэнд долоо хоногийн ажлын цагийг зүгээр нэг тусгаагүй бөгөөд тэтгэвэрт гарах хугацаа, ажилгүйдлийн төвшин, ажлаас гадуурх ажлын цаг зэргийг тусгасан байв. Хамгийн гол ажлын үр дүнг гаргажээ.

Орон

Нэг хүнд ноогдох долоо хоногийн ажлын цаг

Итали

18,4

Франц

19,3

Бельги

19,4

Польш

19,8

Герман

20,2

Унгар

20,5

Нидерланд

20,7

Испания

21,2

Норвеги

21,4

Швед

21,9

Их Британи

22

Ирланд

22,2

Грек

22,2

Австри

22,7

Дани

22,7

Португали

22,7

Чех

23,4

Швейцари

25,1

АНУ

26,1

Шалтгаан юунд оршино вэ?

Америкчуудын илүү ажилладаг шалтгаан нь тэд дараа нь ашгаа өгнө гээд илүү их хүч чармайлт гардаг явдал болж байна. Мөн тэд ажлын шат ахин дэвших эрмэлзэл ихтэй гэнэ.

Мөн Америкт татвар Европоос бага гэдгийг авч үзэх хэрэгтэй гэнэ. Өндөр татвар их ажиллах урамыг хугалаг болж таарлаа.

Бас дээр нь Үйлдвэрчний эвлэл ажилчдын эрхийг хамгаалахад Европт хүчтэй гэнэ. Европын тэтгэвэр өндөр нь бас энд нөлөөлж байна.

Сүүлийн 50 жилийн дотор АНУ-д 65 наснаас дээш настай хүмүүс ажиллах нь их болсон байна. Тэдний тэтгэврийн систем нь хэзээ тэтгэвэрт гарах ойлголтыг америкчууд муу өгдөг ажээ. Ер нь эдний ялгаа нь амжиргааны соёл биш. Далаад онуудад тэд тэнцүү ажилладаг байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж