Boeing III улиралд орлоготой ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2016.10.28-нд нийтлэгдсэн

Boeing III улиралд орлоготой ажиллажээ

Дэлхийн томоохон компаниудын нэг бөгөөд нисэх, сансрын ба цэргийн техник үйлдвэрлэгч Америкийн нисэхийн концерн Boeing Co., энэ оны гуравдугаар улиралд цэвэр орлогоо 33,7 хувиар нэмэгдүүлэв. 

Улирлын үр дүн нь тооцоолсноос дээгүүр гарсан учир концерний хувьцааны үнэ шууд л 1,9 хувиар Нью-Йоркийн хөрөнгийн бирж ийн лхагва гаригийн арилжааны өдөр нэмэгджээ.

Boeing-ийн цэвэр орлого сүүлийн улиралд $2,28 тэрбум буюу нэг хувьцаа нь $3,60 доллар болжээ. Өнгөрсөн оны үзүүлэлт нь $1,7 тэрум ба хувьцаа нь $2,47 доллар байлаа. Дансаа цэвэрлэсэн нь компанийн үзүүлэлтийг хувьцаанд ноогдуулснаар $3,23 доллар болгон нэмэгдүүлэв. Гуравдугаар улиралд засч залруулсан эцсийн тооцооны ашиг нь 39 хувиар буюу хувьцааны үнийг $3,51 доллар болгожээ.

Үүний хажуугаар улирлын орлого 7,5 хувиар бууран $23,9 тэрбум долларт хүрчээ. Boeing-ийн ашиг зургаан улирал дараалан тооцоолсноос дээгээр гарч байна. 

Энэ улиралд Boeing арилжааны онгоцны нийлүүлэлтийг зургаан хувиар хасан 188 ширхэг болгожээ. Boeing Commercial Airplanes салбарын орлого дөрвөн хувиар багасан $16,97 тэрбум болсон бол үйлдлийн ашиг нь 10 хувиар бууран $1,6 тэрбум байв.

Цэргийн болон сансрын техникийн салбар нь ашгаа 10 хувиар бууруулан $7,51 тэрбум болгосон ба үйлдлийн ашиг нь 23 хувиар бууран $784 сая доллар болжээ.

Boeing энэ жилийн дотор зах зээлд 745-750 ширхэг агаарын хөлөг нийлүүлэх төлөвлөгөөтэй. Компанийн хөрөнгөжилт оны эхнээс 3,9 хувиар бууран $86,7 тэрбум доллар болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж