Өнөөдөр болох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2016.10.27-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох үйл явдал

  • 09:30 цагаас ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “ГАДААД ХУДАЛДАА-ТУЛГАМДСАН АСУУДАЛ- ШИЙДЭЛ” сэдэвт зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон МҮХАҮТ, ГЕГ, Үндэсний Статистикийн Хороо, УМХЕГ, Стандарт, хэмжил зүйн газар, Монголын экспортлогчдын холбоо, Гадаад худалдаа эрхлэгч компаниудын төлөөлөл оролцоно. 

  • 10:00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд “Бат Зүү” ХХК-ийнхан 14 метр өндөртэй, 18 метрийн өргөнтэй, 6 давхар барилгатай дүйцэхүйц дэлхийд байхгүй том, хаан хээтэй хүннү загварын дээлийг танилцуулна.

  • 10:30 цагт Шадар сайдын өрөөнд Германы хэмжилзүйн байгууллагатай хамтран 2017-2019 онд Стандартчилал хэмжилзүйн салбарт 600.000 еврогийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлэх талаар ярилцаж, тохиролцоно.

  • 11:00 цагаас Буянт Ухаа дах Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн хашаанд Онцгой байдлын албаны албан хаагчдын 72 айлын орон сууцны барилгын тууз хайчлах ёслол болно.

  • 11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: ОХУ-ын уран сайхны ба баримтад киноны 6-р наадам тохиож байгаатай холбоотой ОХУ-ын ЭСЯ, РЦНК мөн Орос улсын нэр кино жүжигчид тус наадмын талаар мэдээлэл хийнэ.

  • 11:30 цагаас “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ар гэрийнхэн, хохирогчид мэдээлэл хийнэ.

  • 12:00 цагаас “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар Улсын ерөнхий прокурорт шаардлага хүргүүлэх тухай уул уурхайн асуудлаар геологич Б.Батсайхан мэдээлэл хийнэ.

  • 15:00 цагаас Нийслэлийн Иргэний танхимд  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё” уриан дор зохион байгуулж буй “Нэг санаачлага-Нэг ажил” үндэсний аяны туг гардуулах ёслолын арга хэмжээ болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж