“Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг томилно

Хуучирсан мэдээ: 2016.10.27-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг томилно

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэрээ “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг ойрын хугацаанд томилно гэдгээ мэдэгдлээ.

Гүйцэтгэх захирлыг томилохдоо ажил мэргэжлийн туршлага зэрэг тодорхой шалгуур тавьж буй юм байна.

Одоо тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлын албыг Ц.Даваацэрэн хашиж байгаа юм.

Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна. Яг зуу хоногийнх нь ой маргааш болох юм. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, танхимын сайдуудтайгаа хамт сэтгүүлчидтэй уулзлаа.

Ерөнхий сайд хэлэхдээ “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж, хууль эрх зүйн орчноо сайжруулж байна. Мөн хүүхдийн мөнгийг бүх хүүхэддээ өгөх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ эхний ээлжинд зайлшгүй 20 мянган төгрөгөө авах шаардлагатай айлуудынхаа хүүхдүүдэд мөнгө өгөхөөр шийдвэрлэлээ. Харин харьцангуй гайгүй амьдралтай айлуудынхаа хүүхдүүдэд 2019 онд нөхөж мөнгийг нь өгөх шийдвэрийг гаргасан хэмээлээ.

Шинэ Засгийн газар өнгөрсөн хугацаанд  3993 татварын өртэй аж, ахуй нэгжийн дансыг нээсэн, “Тавантолгой” чиглэлд 13 хатуу хучилттай зам тавихаар болсон,  төрийн өмчит аж, ахуйн нэгжүүдийн өндөр цалинтай захирлуудын цалинг 30-60 хувь бууруулсан, Монголдоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг дэмжсэн,  оюутнууд төлбөргүй дарамтгүй болсон,  12609 хүүхэд цэцэрлэгтэй болгосон,  Монгол, Японы Стратегийн түншлэлийг дараагийн шатанд гаргахаар тохирсон, 65-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг” олгохоор болсон,  Ипотекийн зээлийн байрны талбайг 100 ам.тетр болгож нэмэгдүүлсэн гэв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж