Зүүн зүгийн нутгаар бороо орж, нутгийн төв хэсгээр хална

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Зүүн зүгийн нутгаар бороо орж, нутгийн төв хэсгээр хална

2011 оны 07 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
:

Баруун
зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон
зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу
цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар
зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг
нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон  говийн бүс нутгаар 33-38
градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 градус дулаан байна.


2011 оны 07-р сарын 22-ноос 07-р сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд 
баруун болон төвийн нутгаар, 23-нд нутгийн төв хэсгээр, 24,25-нд баруун
болон зүүн зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу
цахилгаантай. Салхи 22-нд говийн нутгаар, 23-нд зарим газраар, 24,25-нд
Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-наас бага
зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10
градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус,
өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27
градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
Ус цаг уурын хүрээлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж