Жижиг дунд бизнес эрхлэгчид санхүүжилт хүсч банк, санхүүгийн байгууллагад хандахдаа төсөл бичих дээрээ алддаг гэдгийг албаныхан өчигдөр /2016.10.26/ болсон “Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтыг дэмжих нь” уулзалтын үеэр салбарынхан хөндсөн юм.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тухай, 2017 оны Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн дэмжлэг авч чадалгүй уналаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих боломжгүй хэмээн үзсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар /2016.10.26/ Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонсч холбогдох сайд нарт үүрэг өглөө. Тухайлбал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит хийх, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохиролд 2013-2015 онд нийт 164 гүйцэтгэх баримт бичгийн 15 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна.
Ахмад настны тухай болон алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын өчигдрийн /2016.10.26/ хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын гадаа дүүргийн Ардчилсан намын гишүүд болон иргэд жагсчээ. Энэ сарын 19 болон 23-ны өдөр явагдсан Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох санал хураалтаар Баянзүрх дүүргийн АН 22 суудал авч ялсан боловч дүүргийн Сонгуулийн хороо зургаан хүний нэрийг үндэслэлгүйгээр хассантай холбогдуулан ийнхүү жагсч байгаа аж.
Хятадын валютын ам.доллартай харьцуулсан ханш 6,7876 юань боллоо. Харин албан ёсны ханш нь арай дээгүүр 6,7690 юань байгаа ба тэр нь удахгүй буух бололтой.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг шалгаж судлах Ажлын хэсэг Засгийн газрын ээлжит хуралдаанд /2016.10.26/ санал дүгнэлтээ танилцууллаа.
Шинэ Засгийн газрын шийдвэрлэх асуудлын нэгдүгээрт ажилгүйдэл, ядуурлыг нэрлэсэн талаар өчигдөр /2016.10.26/ Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн судалгааны төвөөс мэдээллээ. Тус байгууллага Монгол Улсад УИХ-ын сонгууль болж өнгөрсний дараа буюу наймдугаар сарын 16-26-ны өдрүүдэд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар 5000 иргэнийг хамруулсан судалгаа явуулсанаа тайлагнасан юм.