Грекийн хямрал европыг уналтад оруулах уу?

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Грекийн хямрал европыг уналтад оруулах уу?

Хувийн сектор нь бараг бүхэлдээ уналтад орж, татвар үлэмж өсч инфляц нь гипр инфляцийн хэмжээнд хүрсэн Грек улсад хямрал улам л гүнзгийрсээр байна. Хямрал гүнзгийрэх тусам Грекийн ард иргэд жагсаал, цуглаан, үймээн дэгдээх нь ихэссээр байгаа юм. Уг нь Грекийн засгийн газар хямралыг сааруулахын тулд ОУВС, Европын холбоо, Дэлхийн банк зэрэг бүс нутгийн болон олон улсын эдийн засгийн байгууллагуудаас төрөл бүрийн зээллэг авсаар байгаа билээ. Гэсэн хэдий ч Грекийн байдал улам дордсоор байна. Хамгийн муу мэдээ гэвэл эдгээр байгууллагуудаас зээлсэн нийт 145 тэрбум еврог 18 сарын дотор төлж барагдуулах ёстой юм. Одоогоор байдал хэцүү байгаа энэ улсад дахин зээл олгох тухай асуудлыг хэлэлцэж байгаа тухай баттай бус эх сурвалжийн мэдээлэл дэлхийн сонин хэвлэлүүдээр цацагдаж байна. Эхний зээлээ бүрэн авч чадахгүй бол Грекийн хямрал европ даяар тархах болно. Эхний аюулын дохио Испани, Португалид илрээд байгаа билээ. Харин өнгөрөгч зургадугаар сарын дундуур Европын ихэнх улсуудын хөрөнгийн зах зээлд бага зэрэг мэдэгдэж эхэлсэн юм. Грекийн зээлийг бүрэн барагдуулахад ОУВС туслахаа амласан хэдий ч Европын бүсэд үүсээд байгаа эдийн засгийн хямралыг бууруулахад нөлөөлж чадахгүй гэж эдийн засагчид үзэж байна.

Б.Болорсүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж