Шведийн эдийн засаг өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Шведийн эдийн засаг өссөөр байна

Швед эдийн засгийн гурван шинэ бодлого буюу хянуур, цэгцтэй, хамтран ажиллах зэрэг бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь улс төрийн хэмжээнд шинэ бодлого тодорхойлох хэрэгтэй болсонд оршиж байгаа юм. 2006 оныг хүртэл Швед улс баруун европын хамгийн өндөр татвартай улсад тооцогддог байжээ. Харин 2006 оны сүүлээс татварыг бууруулах бодлого баримтлан ажилласан байна. Хувийн сектороос авах татвараа 50 орчим хувь бууруулснаар тус улсын төсөв тэнцвэржиж, ажилгүйдлийн төвшин тодорхой хэмжээгээр буурсан юм. Өнгөрсөн жил төвийг сахисан байр суурин дээрээ хатуу зогссон тус улс эдийн засгийн шинэ бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь дэлхийн нэгдүгээр дайнаас хойш хэрэгжүүлж байгаа том бодлого болоод байна. Мөн эдийн засгийн эрх чөлөө өндөрсөхийн хэрээр эдийн засгийн аюулгүй байдлыг хангах ёстой бөгөөд энэ талын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлийг засгийн газраас өгөөд байгаа юм. Тус улс нь 1980-1992 дунд Европын улс дундаа эдийн засгийн хөгжлөөрөө харьцангуй сул улсын нэг байжээ. Харин 2009 оноос баруун Европын улсуудаас эдийн засгийн эрчимтэй өсөлтөөрөө тэргүүлэх болсон юм. Эдийн засгийн хөгжлийн хамгийн гол шалтгааныг эдийн засагчид хувийн секторт анхаарсных гэж үздэг. 2006 оноос Шведийн ерөнхий сайдаар ажиллах болсон Фредерик Райнфэлд нь эдийн засгийн шинэ бодлогыг эхлүүлж, татварыг хөнгөлөхөд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн гэж үздэг. Түүний засгийн газар АНУ болон Их Британийн эдийн засаг болон худалдааны бодлогыг хослуулан өөрийн оронд хэрэглэдэг юм.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж