Оффшорт данс эзэмшихийг хориглох хуулийн төслийг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

Оффшорт данс эзэмшихийг хориглох хуулийн төслийг хойшлуулжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.26/ хуралдааны төгсгөлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай байсан. Энэ хуулийн төслөөр Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд оффшор бүс буюу гадаад улсад данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох зохицуулалтыг тусгасан юм. Гэсэн ч төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Ажлын хэсэг гаргах үндэслэлээр хойшлуулсан байна.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж