УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болж шийдвэрлэлээ.
Уг хуралдаанаар өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өчигдөр мэдэгдсэн ч энэ асуудал хэлэлцэгдсэнгүй.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийн тухай Засгийн газраас байгуулагдан ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд ажлын хэсэг байгуулах шийдвэрт хүрсэн юм.
Г.ДАРЬ