БНСУ-ын алтан медальтан 60 сая вонын шагналтай

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

БНСУ-ын алтан медальтан 60 сая вонын шагналтай

Өмнөд Солонгос улсын Спорт, аялал жуулчлалын яамнаас “Рио 2016” зуны олимп болон паралимпийн наадамд амжилттай оролцож, медаль авсан тамирчдад мөнгөн шагналыг өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлжээ.

“Рио 2016” Зуны XXXI олимпийн наадмаас БНСУ-ын баг тамирчид есөн алт, гурван мөнгө, есөн хүрэл, нийт 21 медаль хүртсэн амжилтаар VIII байрыг эзэлсэн. Мөн XV дахь паралимпийн наадмаас долоон алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийт 35 медаль хүртэж, 20-р байрт жагссан билээ.

Өмнөд Солонгос улс олимпийн алтан медалийг 60 сая вон, мөнгөн медалийг 30 сая вон, хүрэл медалийг 18 сая воноор урамшуулдаг байна. Мөн алтан медаль авсан тамирчны дасгалжуулагчийг 80 сая, мөнгөн медальтныг 45 сая, хүрэл медальтныг 30 сая воноор тус тус шагнадаг аж. Хэдийгээр медаль хүртээгүй ч олимп, паралимпийн тамирчин, дасгалжуулагчдад урамшуулал болгож, мөнгөн шагнал өгдөг байна.

Ч.БОЛОР

ЭХ СУРВАЛЖ: NAVER.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж