Dow Jones-ийн хувьцаа энэ жилийн хамгийн өндөр хашид хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Dow Jones-ийн хувьцаа энэ жилийн хамгийн өндөр хашид хүрлээ

Dow Jones группийн хувьцаа өчигдөр энэ жилийн хамгийн өндөр ханшийг үзүүллээ. Өнгөрөгч долоо хоногийн хувьцаанаас даруй 1,6 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд энэ жил үзэгдэж байгаагүй том үсрэлт болсон юм. Үүнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Хувьцааны хамгийн дээд үзүүлэлт үзүүлж байгаа нь сайшаалтай. Цаашид үүнийг хэрхэн барих вэ, эрсдэлд хэрхэн өртөхгүй байх вэ гэдгийг анхаарч байх ёстой” хэмээн онцолсон байна. “Энэхүү байдал нь биднийг эерэг хандлагатай болгож байна. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс ч гэсэн энэ нь харагдсан” гэж Lind-Waldock байгууллагын худалдааны ахлах мэргэжилтэн Фил Стрибл мэдэгдсэн юм. Мөн үүнээс гадна Nasdaq болон The S&P компанийн хувьцаа нэг хувиар өссөн үзүүлэлт ажиглагдсан байна. Ийнхүү АНУ-ын засаг захиргаанаас ирэх наймдугаар сарын эхэн хүртэл хувьцааны арилжааг өндөрсгөх бодлого хэрэгжиж эхэллээ.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж