Хятадад хоёр хотын дэд захирагчийг цаазлав

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Хятадад хоёр хотын дэд захирагчийг цаазлав

Мягмар гаригийн үүрээр Хятадад авлигын хэргээр цаазлагдах ял авсан хотуудын дэд захирагч байсан Сюй Майюн ба Зян Жэньзе хоёрын ялыг гүйцэтгэжээ.

Чэзян мужийн Ханчжоу хотын дэд тэргүүн Сюй Майюн энэ жилийн гуравдугаар сард авлигын хэрэг, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр яллагджээ.  Түүний нийт хөрөнгө 200 сая юань байсан ба тэрээр 10 нууц амрагаа тэжээн олон арван үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байсан гэнэ.

Цянсу мужийн  Сужоу хотын дэд тэргүүн Зян Жэньзе 2008 онд Нанкин хотын шүүхээс цаазын ял авсан ба түүний авсан авлига 100 сая юань болсон байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж