Стросс-Кан Тристан Баноны эхтэй сексийн холбоотой байсан

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Стросс-Кан Тристан Баноны эхтэй сексийн холбоотой байсан

Францын зохиолч сэтгүүлч эмэгтэй Тристан Баноныг хүчиндэхээр оролдсон гэж сэжиглэгдэж байгаа ОУВС-гийн тэргүүн асан Доменик Стросс-Кан сэтгүүлчийн эх социалист намын идэвхтэн Анн Мансурыг түрэмгийлэн эзэмдсэн нь илэрч байна. Тэр эмэгтэйн “бүдүүлэг секс” гэж нэрлэсэн харьцаа 2000 онд Стросс-Кан онцгой хэргийн зөвлөх байхдаа эзэмшиж байсан Парисийн  OECD албан байранд болсон байна. Энэ тухай мягмар гаригийн хэвлэлд бичжээ. Одоо 65 настай Анн Мансур “тэр над руу цэргийн бүдүүлэг халдлагаар дайрч төлөвлөгдсөн хамтын ажиллагааны талаар ярилцахынхаа оронд секс хийхэд шахан оруулсан” хэмээн өгүүлсэн байна.

Үүнээс гурван жилийн дараа тэр Мансурын охиныг ярилцлага авахаар ирэх үеэр нь хүчиндэхээр оролдсон юм. Ороо нь орсон шимпанзе шиг түүнийг тайчихаар оролдсон гэж  Тристан Банон бичсэн байв. Охин нь тухайн үедээ шүүхэд хандаагүй шалтгаан нь Стросс-Кан эхтэй нь холбогдсон байсан явдал болсон гэнэ.

Анн Мансур радикал феменист бөгөөд Францад “Агуу завхайрагч” нэртэй байсан өндөрт тушаалтантай сексийн талаар холбогдсон нь түүний хувьд охиныг нь бодвол тийм ч их дургүйцэл гаргаагүй бололтой. Тэр үед Мансур Стросс-Канын хуучин эхнэр, өөрийнх нь охины загалмайлсан эх Брижит Гийметтийн шилдэг найз нь байжээ. Стросс-Кан өөрөө Мансуртай унтсан, түүний охины гоо үзэсгэлэнг биширсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба дараа нь Мансуртай уулзан охиныг нь хүчиндэх гэсэндээ уучлалт гуйсан байв.  Францын хуулиар ийм хэрэг 15 жилийн ялтай байдаг.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж