Модон бөмбөгчид оюутны ДАШТ-ээс гурван медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2016.10.27-нд нийтлэгдсэн

Модон бөмбөгчид оюутны ДАШТ-ээс гурван медаль хүртэв

Дэлхийн оюутны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн Хятадын Тайваны Тайпей хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн оюутны ДАШТ-д Япон, БНСУ, Тайланд, ХонгКонг, Тайвань, Малайз, Монголын нийт долоон орны 80 гаруй тамирчид өрсөлдсөн юм. Манай эрэгтэй, эмэгтэй баг тамирчид тус тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Холимог хосын төрөлд Б.Баянбулаг, Г.Мягмарсүрэн нар МӨНГӨ, ганцаарчилсан төрөлд Ш.Батжаргал, эрэгтэй баг хүрэл медалийн болзол хангасан юм.

Монголын багийн ахлагчаар Г.Гэрэлхүү, дасгалжуулагчаар М.Ганболд ажилласан бөгөөд 2014 онд үзүүлж байсан амжилтаа энэ жил ахиуллаа.

МӨНГӨ:

  • Холимог хосын төрөлд Б.Баянбулаг, Г.Мягмарсүрэн

ХҮРЭЛ:

  • Ганцаарчилсан төрөлд Ш.Батжаргал
  • Эрэгтэй баг

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

  • Ахлагч: Г.Гэрэлхүү
  • Дасгалжуулагч: М.Ганболд /”Мон-Алтиус” БТДС/
  • Тамирчдын ахлагч: Б.Баянбулаг
  • Тамирчид: Ш.Батжаргал, Б.Билгүүндалай, З.Байтагсүрэн, М.Ууганбаяр, М.Хүрэлмөнх, Б.Аззаяа, Ж.Шинэжамц, М.Нандинцэцэг, Э.Цэнгүүл, Г.Мягмарсүрэн, Ж.Наранчимэг нар багтжээ.

Дашрамд дуулгахад, Монголын модон бөмбөгийн оюутны баг тамирчид 2014 онд Малайзын Перлист болсон тэмцээнээс хос хүрэл медаль хүртэж байсан бол 2016 оны тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, амжилтаа ахиулав.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж