“Цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

“Цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт эхэллээ

Орон нутгийн цусны төвүүдийн эрхлэгч нар оролцож буй “Цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн шинэ байранд эхэллээ. Сургагч багш нарыг бэлтгэх зорилготой уг арга хэмжээ “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд  зохиогдож байгаа бөгөөд гурван өдөр үргэлжлэх юм.

Сургалтын эхний өдөр ЦССҮТ-ийн захирал Н. Эрдэнэбаяр “Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй сэлбэлтийн талаарх бодлого стратеги” сэдэвт илтгэлийг тавьсан бол “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн Үндэсний зөвлөх Б. Баясгалантай “Эмнэлзүйн цус сэлбэлт, Удирдамж шинэчлэх хэрэгцээ”, Үндэсний зөвлөх Д. Улаанхүү “Эмнэлэгийн цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа”, “Эмнэлэгийн цус сэлбэлтийг хариуцах тасаг нэгжийн бүтэц, зохион байгуулалт, үүрэг” сэдэвт илтгэлүүдийг тус тус тавьсан. Мөн  ЦССҮТ-ийн Цусны чанар, сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа “Цус, цусан бүтээгдэхүүн захиалах, шийдвэр гаргах, Өвчтөнөөс сорьц авах нь”  сэдэвт лекц уншиж, хэлэлцүүлсэн. Маргааш буюу 10 дугаар сарын 27-ны өдөр сургалт өглөөний 9 цагт эхэлж, хоёрдахь өдрөө үргэлжилнэ.

Эх сурвалж: www.donor.mohs.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж