Хот хоорондын автобус, галт тэрэг, онгоцны тасалбар борлуулах ТҮЦ машиныг нэвтрүүлэхээр туршилт хийж эхэлжээ. Мөн ТҮЦ машинаар зам тээврийн салбарын бүх төрлийн лавлагаа, суудлын хуваарь, зорчих өдөр, цаг гэх мэт бүхий л мэдээллийг оруулан тасалбараа худалдан авах боломжтой болох юм. Хэрвээ туршилт амжилттай болбол ирэх оны нэгдүгээр улирлаас ТҮЦ машиныг нийтийн хүртээл болгон ашиглах аж. Тасалбар түгээх машиныг томоохон худалдааны төвүүд, аялал жуулчлалын компани, тээврийн товчоо, төв шуудан гэх мэт олон нийтийн газруудад байршуулахаар төлөвлөжээ.
Тасалбар түгээх машиныг үйлчилгээнд нэвтрүүлэхэд төрөөс ямар нэгэн хөрөнгө шаардлагагүй гэдгийг салбарынхан хэлэв. Энэ ажлыг хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болжээ.
Б.ЗАЯА