Далай лам хоол үнэлэхээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Далай лам хоол үнэлэхээс татгалзав

XIV Далай лам Австрали дахь айлчлалынхаа явцад MasterChef Australia хоолны шоугийн зураг авалтад оролцжээ. Хөтөлбөрийн шүүгч нарын урьсан тусгай  зочин нь Далай лам болсон гэнэ. Далай лам хэдэн хоол, түүний дотор ланкийн карри, дүфүтэй шөл, гурилтай шөл, мөөг, баяслагтай итали пиартан захиалжээ. Тэдгээр хоолыг амсаад Далай лам хоолнуудад үнэлгээ өгч чадахгүйгээ хэлсэн байв. Лам нар хоол бүрт талархалтай хандах ёстой бөгөөд аль нэгийг нь бусдаас нь онцолдоггүй гэж  Далай багш хэлжээ. Түвдийн шашны лидер талх, бяслаг, мөөг, ногоо мэтийн энгийн хоолонд дуртайгаа ярьсан байлаа.

Далай лам өнгөрсөн зургадугаар сард Австралид байсан ба түүний оролцсон шоу энэ долоо хоногийн эхээр дэлгэцнээ гарчээ. Энэ шоунд мэргэжлийн бус тогоочид оролцдог ажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж