Тэжээмэл амьтанд зориулсан байршил тогтоогчтой хүзүүвч

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

Тэжээмэл амьтанд зориулсан байршил тогтоогчтой хүзүүвч

Та хэрвээ гэрийн тэжээмэл амьтантай бол түүнийгээ хаана байгааг байнга мэдэж байхыг хүсдэг байх. Гадуур салхилах үед төөрч алга болох эрсдлээс хамгаалж, байршил тогтоогч бүхий хүзүүвч зүүхийг Link AKC санал болгож байна.

Уг хүзүүвч нь зөвхөн байршил тогтоогч той бус нэмэлт хэдэн хэдэн төхөөрөмжүүдтэй. Энэ нь таны тэжээмэл амьтны алхааг тоологч, зүрхний цохилт хэмжигч, биеийн дулааныг хэмжигч зэрэг юм.

Эдгээр нь та тэжээмэл амьтныхаа эрүүл мэндэд санаа тавихад ч хэрэгтэй ажээ. Уг хүзүүвчийг одоогоор зөвхөн урьдчилсан захиалга авч байгаа ба хэрвээ авахыг хүсвэл https://www.linkakc.com/ сайтад нь хандан 199 ам.доллар төлж, захиалах боломжтой.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж