Алдартнууд багтсан ”Үндсэн супер лиг” айсуй

Хуучирсан мэдээ: 2016.10.27-нд нийтлэгдсэн

Алдартнууд багтсан ”Үндсэн супер лиг” айсуй

-21 аймгийн “Үндэсний супер лиг”-ийн тэмцээний нээлт арваннэгдүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ-

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос ирэх арваннэгдүгээр сард 21 аймгийн “Үндэсний супер лиг”-ийн тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Зөвхөн эрэгтэй багуудын дунд болох уг тэмцээнд 17 аймгийн баг оролцохоор бүртгүүлж, хоёр бүсэд хуваагдсан юм.  Тус тэмцээний нэг онцлог нь тухайн аймгийн багт алдартнууд ордогоороо онцлогтой. Энэ жилийн “Үндэсний супер лиг”-т урлаг, соёлын алдартнуудаас Сүхбаатар аймгийн багт А.Өнөржаргал, “Авьяаслаг монголчууд” шоуны хөтлөгч Э.Ууганбаяр, Архангай аймгийн багт Э.Цолмонбаяр, Дундговь дуучин Б.Болд, Ховд аймагт дуучин Б.Батхишиг нар тоглохоор болжээ. Мөн спортын алдартануудаас Улсын аварга С.Мөнхбат Увс, Улсын арслан Р. Пүрэвдагва Архангай, Улсын Гарьд Б.Гончигдамба Завхан, Улсын харцага Ц.Содномдорж Хөвсгөл, Улсын начин Ж.Чулуунбат Баянхонгор, Улсын заан Б.Батмөнх Төв, Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Дархан-Уул, Улсын арслан Д.Ганхуяг, Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба нар Өвөрхангай аймгийн багийг тус тус төлөөлөн өрсөлдөхөөр болжээ.

“Үндэсний супер лиг”-т урлаг, соёлын алдартнуудаас Сүхбаатар аймгийн багт А.Өнөржаргал, “Авьяаслаг монголчууд” шоуны хөтлөгч Э.Ууганбаяр, Архангай аймгийн багт Э.Цолмонбаяр, Дундговь дуучин Б.Болд, Ховд аймагт дуучин Б.Батхишиг нар тоглохоор болжээ.

Сонирхуулахад, 21 аймгийн аварга шалагруулах "Үндэсний лиг-2016" хаврын тэмцээнд спортын алдартнуудаас шилдэг тоглогчийн шагналыг Сүхбаатар аймгийн харьяат, аймгийн арслан О.Баярхүү хүртэж байжээ.

21 аймгийн “Үндэсний супер лиг”-ийн тэмцээний нээлт арваннэгдүгээр сарын 4-ний өдөр болно. Харин тэмцээний аварга 2017 оны хоёрдугаар сард тодрох юм.

БҮСИЙН ХУВААРИЛАЛТ

БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН БАГУУД:

  1. Завхан
  2. Орхон
  3. Архангай Golden East Warriors
  4. Булган Legacy
  5. Өвөрхангай
  6. Хөвсгөл
  7. Ховд Алтайн Аргаль
  8. Баянхонгор
  9. Увс

ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДЫН БАГУУД:

  1. Дархан Гарьд
  2. Дорнод
  3. Дорноговь
  4. Сүхбаатар Альянс Тех Харцага
  5. Төв Ургац
  6. Хэнтий ЭБЭГ Хасу мегаватт
  7. Сэлэнгэ
  8. Өмнөговь

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж