УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Төрийн ордны “Б” танхимд, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Төрийн ордны “В” танхимд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус бүр хуралдаж байна.
Дээрх байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, 2017 оны Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Тухайлбал, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гадаад харилцаа, Батлан хамгаалах яамдын төсвийг хэлэлцэж байгаа юм.
Г.ДАРЬ