Хятадын баруун нутагт 20 хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Хятадын баруун нутагт 20 хүн үрэгдэв

Хятадын Шинжаан уйгарын автономийн районд гарсан мөргөлдөөний улмаас 20 хүн үрэгдсэн тухай уйгаруудын мэдээнээс үндэслэн Agence France-Presse мэдээлсэн байв. Амь үрэгдэгсэд бүгд уйгарууд бөгөөд Хятадын лалын үндэстнүүдийн төлөөлөгчид юм.

Дэлхийн уйгарын конгрессийн (World Uyghur Congress, WUC) мэдээгээр цагдаагийнхан 14 хүнийг үхтэл нь зодсон ба өөр зургаан хүнийг шууд бууджээ. Хотан хотоос холгүй гарсан энэ мөргөлдөөний үеэр уйгарууд шоронд байгаа өөрсдийн хамаатнуудыг чөлөөлөхийг шаардан цагдаа нарыг барьцаалах гэсэн байлаа. Энэ үеэр нийт 70 орчим хүнийг хууль хяналтынхан баривчилжээ.

Хятадын албан ёсны мэдээгээр Хотан хотод хэсэг бүлэг хүмүүс цагдаагийн байранд халдсан ба цагдаагийн нэг, барьцаанд орсон энгийн хоёр, нийт дөрвөн хүн амиа алджээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж