Хуучирсан мэдээ: 2016.10.28-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 31нд аймшгийн баяр буюу сүнсний баяртай. Энэ жилийн Halloween даваа гаригт тохиож байгаа учир "аймшиг"-ийн үдэшлэгүүд аравдугаар сарын 27-ноос эхэлж байна.

Halloween party буюу айдас төрүүлэм сонирхолтой үдэшлэгүүдийг "ХӨТӨЧ" булан танилцуулж байна.


ФРАНКИЕ ХААНА БАЙНА ВЭ?

Аймшгийн хөтөлбөр: Багачууд та бүхний хүсэн хүлээсэн аймшгийн баярын арга хэмжээг "Hunnu Mall”-д гурван өдрийн турш зохион байгуулах гэж байна. “Аз жаргалын өргөө”-д энэ сарын 29,30,31-ний өдөр эцэг, эхчүүд та бүхнийг 11-21 цагийн хооронд энхрий үрсийнхээ хамт хүрэлцэн ирж, Франкиег олоорой. Мөн энэ үеэр аймар амттанг амталж, чихрэн шуурганаар аялах боломжтой ажээ.

  • Хэзээ: 2016.10.29, 30, 31                
  • Хаана: Хүннү моллд
  • Тасалбарын үнэ: Үнэ төлбөргүй
  • Холбоо барих утас: 70112222

HALLOWEEN COSTUME PARTY-2016

Аймшгийн хөтөлбөр: Та Брикхаус “Halloween Costume Party-2016”-аар өхөөрдөм хүүхдүүдээ ямар баатарын дүрд хувирган баярлуулахаа шийдсэн үү? Тэгвэл Брикхаус дэлгүүрийн зүгээс хүүхэд багачууддаа зориулан уламжлал болгон зохион байгуулдаг "Halloween Costume Party"-г дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа ажээ. Энэ жилийн Brickhouse "Halloween Costume Party -2016" тэмцээн нь хулууны шилдэг бүтээл шалгаруулж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог болно.

  • Хэзээ: 2016.10.29
  • Хаана: Минж плаза төвийн давхарт /Брикхаус 2 салбар дээр/
  • Тасалбарын үнэ:
  • Холбоо барих утас: 94087435

ОДДЫН ДАЙН”-ТАЙ АЙМШГИЙН БАЯР

Аймшгийн хөтөлбөр: Энэ жил анх удаа “Star wars” киноны уур амьсгалтай “Halloween party” болох гэж байна. “BRB event”-ээс зохион байгуулж буй энэ үдэшлэгт өмнө нь засагдаж байгаагүй өвөрмөц орчин, шинэлэг хөтөлбөр болон гэнэтийн үнэ цэнтэй бэлэгнүүд зэрэг хэзээ ч мартагдашгүй онцгой уур амьсгал таныг хүлээж байна. “Star wars” үдэшлэгт 16 наснаас дээш насныхан оролцох бөгөөд оройн 20 цагаас 01 цаг хүртэл үргэлжилнэ.

  • Хэзээ: 2016.10.29 /Бямба гаригт/
  • Хаана: Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын танхимд
  • Тасалбарын үнэ: 149.000 төг + 1 free drink
  • Холбоо барих утас: 9912-6767 , 9916-2376

HALLOWEEN PARTY-2016

Аймшгийн хөтөлбөр: Энэ үдэш чадварлаг нүүр будалтын мэргэжилтнүүдээр хүссэн дүрдээ хувирах боломжтой бөгөөд эрэгтэй, эмэгтэй шилдэг дүр хувирлыг шалгаруулж, ивээн тэтгэгчдийн гарын бэлэнг хүлээж байна. Мөн хөгжөөнт тэмцээн, хамтлаг дуучдын болон шилдэг дижи нар уран бүтээлээ сонирхуулна.

  • Хэзээ: 2016.10.29
  • Хаана: “iLoft” Function house-д
  • Тасалбарын үнэ: 20 мянган төгрөг
  • Холбоо барих утас: 89965656

HOGWARTS”-ИЙН ДҮРД ХУВИРЦГААЯ

Аймшгийн хөтөлбөр: Алдарт “Харри Поттер” уран сайхны киноны “Hogwarts” -ийг залуус та бүхэн хамгийн сайн мэднэ. Дэлхийг байлдаг дагуулсан киноны баатруудтайгаа уулзсан мэт мэдрэмж төрүүлж, шидтэнүүдийн сургуульд очсон юм шиг орчны тохижуулна. Сонирхолтой аймшгийн хөтөлбөрт Hogwarts-ийн орчин бүхий тусгай тохижуулалт, алтан картны эзэн шалгаруулах, шилдэг эрэгтэй, эмэгтэй хувцаслалт  зэрэг хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулна.

  • Хэзээ: 2016.10.28
  • Хаана: “VLVT Entertainment Lounge”-д
  • Тасалбарын үнэ: 20 мянган төгрөг
  • Холбоо барих утас: 85133488

HALLOWEEN-2016” БУЮУ ҮХЭГСДИЙН ХОТ

Аймшгийн хөтөлбөр: Та парк орох галт тэргэнд суугаад аймшигт зомбины өртөөчилсөн даалгаврыг биелүүлж, амьд гарч чадах уу? Хэрэв аймшигт даалгавруудыг биелүүлсэн тохиолдолд үхэгсдийн хотоос бэлэг авна. Үхэгсдийн хотод хөрөөний өртөө, зургийн өртөө, нядлагч, аймшгийн байшин, шулмын өртөө, зомби өртөө, хоргодох байр, сүхчин зэрэг сонирхолтой өртөөнүүдээр аялна. “Halloween-2016” баярт насны хязгаар байхгүй. Мөн жил бүр уламжлал болсон “Halloween” баяр бүрээр шилдэг дүр хувиргасан залуусыг шалгаруулж шагнадаг. Харин энэ жилийн аймшгийг мэдрүүлж чадсан дүр хувиргалт хэн байх бол?

  • Хэзээ: 2016.10.27-30-ныг хүртэл өдөр бүр 18 цагаас
  • Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэнд
  • Тасалбарын үнэ: 20 мянган төгрөг
  • Холбоо барих утас: 326020

THE WALKING DEAD HALLOWEEN PARTY

Аймшгийн хөтөлбөр: Аймшгийн үдэш өвөрмөц хамтлаг, дуучид репперүүдтэй хамгийн аймшигтай шөнө халловиныг тэмдэглэнэ. Энэхүү үдэш өөрийн хүссэн дүрдээ хувирах боломжтой бөгөөд тэр үдшийн “Шилдэг эрэгтэй”, “Шилдэг эмэгтэй” дүрийг шалгаруулна.   Мөн урилгаар “Опозит”, реппер Цэцэ, Дандий, Флаш, Оргил, Улаан туг бүжгийн хамтлаг оролцоно.

  • Хэзээ: 2016.10.28-нд 18 цагаас 02 цаг хүртэл
  • Хаана: “Face” клубт
  • Тасалбарын үнэ: Нэг хүн 10 мянга, гурван хүн 15 мянган төгрөг
  • Холбоо барих утас: 94056363

''АЙЛГАХ К АЖИЛЛАГАА''

Аймшгийн хөтөлбөр: “S.L” интэртайнментийн хамт олон монголдоо анх удаа “К-Pop” аймшгийн шоуг зохион байгуулах гэж байна. Энэ үдэш хамтлаг, дуучид хүрэлцэн ирж, өөрсдийн уран бүтээлээ хүргэнэ. Мэдээж тэр үдшийн аймшигийн хаан, хатанг шалгаруулна. Мөн оролцогчдын шилдэг үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, гэнэтийн бэлэг, айлгах ажиллагаануудыг зохион байгуулна.

  • Хэзээ: 2016.10.29-нд 14 цагт
  • Хаана: Кино үйлдвэрийн автобусны буудлын баруун ард ''Amazon palace” клубт
  • Тасалбарын үнэ: 10 мянган төгрөг /Уух зүйл дагалдана/
  • Холбоо барих утас: 96585851,88761621

DRACULA HALLOWEEN

Аймшгийн хөтөлбөр: Энэхүү аймшгийн шоунд шилдэг брендүүдтэй хамтран бодитоор, тайз заслын студийн гар аргаар бэлдсэн аймшигтай чимэглэл угтах болно.Тус шоун дээр уламжлал болгон шалгаруулдаг шилдэг эрэгтэй, эмэгтэй, хамт олныг шалгаруулж ивээн тэтгэж байгаа байгууллагуудын  супер бэлэгнүүдийг өгөх болно. 

  • Хэзээ: 2016.10.28-нд 21 цагт
  • Хаана: “Crocus event hall”-д
  • Тасалбарын үнэ: 20 мянган төгрөг /Тэр өдөр шууд үүднээсээ худалдаална/
  • Холбоо барих утас: 88118308

GLOW IN THE DARK АЙМШГИЙН ҮДЭШ

Аймшгийн хөтөлбөр: Монгол улсын хэмжээнд орчин үеийн бүжгийн хөгжмийг хөгжүүлэн дэлгэрүүлэгч лэйбэлүүдтэй хамтран “Glow In The Dark” шоуг зохион байгуулна. Тус шоунд бүхий л дижи нар болон

  • Хэзээ: 2016.10.29-нд 14 цагт
  • Хаана: “Corporate Convention Centre”-д
  • Тасалбарын үнэ: 20 мянган төгрөг /хувцаслалтын код хар өнгө/
  • Холбоо барих утас: 99093003

    SEXY HALLOWEEN PARTY

    Монголын анхны “Sexy Halloween Party” хүрэлцэн ирж, гоо үзэсгэлэн, айдсын хослолыг мэдрэхийг хүсч байна уу? Энэ үдэш 20 цагаас дуучин Агиймаа, "Нэгэн зүгт" хамтлагийн Заяа болон “Honey Moon”, “Lemons” хамтлаг оролцож, ая дуугаа өргөж, дотуур хувцасны шоуг сонирхуулах гэнэ. Мөн хамгийн халуухан хувцасласан эрэгтэй, эмэгтэйг шалгаруулна. 

    • Хэзээ: 2016.10.29
    • Хаана: Хүүхдийн урлан бүтээх төвийн урд /Salm pub&bar/
    • Тасалбарын үнэ:15.000 төгрөг
    • Холбоо барих утас: 77115544, 88100742, 88101561

    Бэлтгэсэн А.СҮРЭН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж