Олимпийн медальт Д.Отгондалай лекц уншина

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

Олимпийн медальт Д.Отгондалай лекц уншина

Монголын залуучуудын холбооноос долоо хоног бүр зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ удаагийн зочноор “Рио-2016” наадмын олимпийн хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай уригджээ. Тэрбээр аравдугаар сарын 28-ны өдөр тамирчин хүний амжилт, бахархлын талаар лекц унших юм байна. Мөн  бага нас, спорттой холбогдсон замнал, Олимпийн хүнд тулаануудынхаа тухай болоод залуу хүнийнхээ үзэл бодлоос хуваалцаж тун сонирхолтой чөлөөт ярилцлага өрнүүлэх гэнэ.

Д.Отгондалай тив, тивийн шилдгүүдтэй хүч үзэн Рио 2016 олимпийн наадамд боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртэн, Монгол түмнээ баярлуулсан билээ. Тэрбээр  Монгол Улсын тамирчдаас олимпийн медаль хүртсэн 26 дахь тамирчин,  боксчдоос олимпийн медаль хүртсэн долоо дахь  тамирчин  ажээ.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж