Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын экс гишүүн Ц.Оюунгэрэл өнөөдрийн сошиал “од” болж байна.

Идэвхтэй жиргээч, фэйсбүүкчин Oyungerel Tsedevdamba олон жилийн өмнө өмсч эдэлж байсан дээл, хувцсаа шүүгээнээсээ гаргаж ирэн, одоогийн байгаатайгаа харьцуулсан сонирхолтой зургуудыг үзүүлжээ. “Сайн байна уу, 50 нас минь” гэсэн тайлбартайгаар эхэлсэн тэдгээр зургийг авахад мэргэжлийн гоо сайхны салон, гэрэл зургийн студи хамтарсан байна.

Улс төрөөс холдож, “Ногоон нүдэн лам” номынхоо дэд дэвтрийг бичсэн шиг, эрх чөлөөг цээж дүүрэн мэдэрч суугаа Ц.Оюунгэрэл хатагтай 50 насны баяртаа өвөрмөц бэлэг барьж байгаа бололтой.

Сайн сайн байна уу, Улаанбаатар(ын 50 нас) минь!

33 жилийн өмнөх форм, паарчикаа аавынхаа гэрт дэрний уутанд хадгалж байгаад гаргаж ирж өмслөө

Энэ подволкоо 2003 онд Бат-Эрдэнийн авсан зургийг гараад ирэнгүүт нь баадагнаад хадгалсан байсан юм. Сая гаргаж өмслөө.

15 жилийн өмнө ба дараа.

28 жилийн өмнө ба дараа. Киевт дүүтэйгээ байхдаа өмсөж байсан энэ пиджак одоо моодонд орж байгаа гэж хүүхдүүд минь хэлэв.

16 жилийн өмнө ба дараа. Дээлний дотор бол ховор сатин байгаа биз дээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж