ЧУУЛГАН: Арбитрын хууль хөрөнгө оруулалтыг татна

Хуучирсан мэдээ: 2016.10.27-нд нийтлэгдсэн

ЧУУЛГАН: Арбитрын хууль хөрөнгө оруулалтыг татна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 86.1 хувь нь дэмжив.

 Чуулганы хуралдааны үеэр уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд саналаа илэрхийлсэн юм. Арбитрын хуулигй сайжруулснаар Монголд орж ирэх хөрөнгө оруулалт сайжирна гэж үзэж байгаа гишүүд цөнөгүй байв.

Гэхдээ Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитрын шүүхийн үйл ажиллагаа өргөжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь ч гарч байсан юм.  

УИХ-ын гишүүн Х.Баттөмөр: “Манайд хөрөнгө оруулалтын орчин муу гэдэг. Тиймээс арбитрын хуулиа сайжруулах ёстой” гэсэн бол гишүүн З.Нарантуяа “шүүхийн дээр хөх тэнгэр л би гэж шүүхийнхэн боддог” гээд энэ асуудалд анхаарал хандуулах Хууль зүйн сайдаас хүслээ.  Тэрбээр “Арбитрын шинэчилсэн найруулгын хуулийг  дэмжиж байна . Өнөөдөр Шүүхийн систем муу байна. Шүүх баялаг бүтээгчдийг шантаажилдаг. Үүнд С.Бямбацогт сайдыг анхаарлаа хандуулхыг хүсч байна. Иргэний  захиргаа дээр 33 мянган хэрэг шийдвэрлэгдэж байхад Арбитрт 100 маргаан л  шийдэгдэж байна.  Арбитр бол  хамгийн зөв  үнэнийг баталдаг. Өнөөдөр  Иргэний шүүх нь  мафийн сүлжээнд орсон” гэсэн юм. 

Чуулганы хуралдаанд  49 гишүүн оролцож 86.1 хувиар саналаар уг хуулийн төслийг  Хуульзүйн байнгын хороонд шилжүүлснээр хуралдаан өндөрлөлөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж