Volkswagen-д 15 тэрбум ам.долларын торгууль ногдуулав

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

Volkswagen-д 15 тэрбум ам.долларын торгууль ногдуулав

АНУ-ын Сан Францискогийн холбооны шүүх өчигдөр /2016.10.24/ Volkswagen компанийн үйлдвэрлэсэн машинаас ялгаруулдаг хорт утааг тус компани нуун дарагдуулсан хэрэгтэй холбоотой заргыг хэлэлцэж, 15 тэрбум ам.долларын торгууль ногдуулахаар шийдвэрлэв. Энэ нь АНУ-ын түүхэнд гарсан автомашинтай холбоотой хамгийн том зарга болсон аж. Volkswagen болон Audis-ийн дөрвөн цилиндртэй дизель хөдөлгүүртэй машиныг эзэмшдэг 470,000 хэрэглэгч ирэх Мягмар /2016.11.01/ гаригаас машинаа буцаах юм уу, 10 мянган ам.доллараас дээш нөхөн олговрыг Volkswagen-аас авах боломжтой болох юм. Үүнд: Beetles, Golfs, Jettas ,Passats, Audi A3 загварын машинууд багтаж байгаа аж.

Beetles

Golfs

Passats

Audi A3

Түүнчлэн тус компани хүрээлэн буй орчныг хамгаалах хөтөлбөрүүдийг дэмжих хүрээнд хорт утааг багасгах, мөн хорт утааг ялгаруулдаггүй тээврийн хэрэгслийг дэмжих зорилгоор таван тэрбум ам.долларыг өгөхөөр болсон байна.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: LA TIMES 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж