Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, “Их талын дуулиан” ТББ хамтран зохион байгуулах "Дуулиан 2020" тэмцээний шүүгчид хоёр өдрийн сургалтад хамрагдлаа.
Хоёр байгууллага энэ жил хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу эхний ээлжинд шүүгчдийн мэдлэг, ур чадварыг ахиулах зорилт тавин, хоёр өдрийн сургалт явуулав.
ОУХБХ-ны зэрэглэлтэй шүүгчийн удирдан явуулсан сургалтад нийт 30 шүүгч хамрагджээ. Тэдгээр шүүгчид ирэх оны дөрөвдүгээр сарыг хүртэл үргэлжлэх "Дуулиан 2020" футзалын XI тэмцээнийг шүүн явуулна.
Энэ жилийн "Дуулиан 2020" тэмцээнийг 11, 13, 15, 17 хүртэлх насны ангилал дор дөрвөн үе шаттайгаар зохион байгуулна.
ЭХ СУРВАЛЖ: МХБХ