ӨАБНУ: 100 хүүхдийн дөрөв нь дээд боловсрол эзэмшдэг

Хуучирсан мэдээ: 2016.10.20-нд нийтлэгдсэн

ӨАБНУ: 100 хүүхдийн дөрөв нь дээд боловсрол эзэмшдэг

Фото: © REUTERS/Rogan Ward

Өмнөд Африкийн 100 сурагчийн 12 нь дээд сургуульд элсдэг ба тэднээс дөрөв нь дээд боловсролын дипломтой болдог гэнэ.

ӨАБНУ-д явуулсан судалгаа үүнийг харууллаа гэж  universityworldnews.com мэдээлэв. ӨАБНУ-д явуулсан үндэсний хэмжээний энэ судалгаанд тус улсын 2008-2014 онд дээд сургуульд элссэн дүн мэдээг ашигласан байна.

Судалгаанд харуулснаар дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг амжилттай өгсөн элсэгчдийн гуравны нэг нь цаашид үргэлжлүүлэн суралцдаггүйг харуулав. Элсэгчдийн ихэнх нь жилийн дараа сургуульдаа орох нь их гэнэ. Өмнөд Африкийн оюутнуудад диплом автлаа тэсэх нь хүндрэлтэй ажээ.

Элсэлтийн  шалгалтыг амжилттай өгсөн элсэгчдийн тал хувь нь дунд мэргэжлийн диплом авсан учраас цаашид суралцах сонирхолгүй болдог ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж