-Байгалийн ямар нууцууд хүний нүднээс далд байна вэ-
Nikon Small World гэдэг микро гэрэл зургийн уралдааны шүүгчид 2016 оны шилдэг 20 зургийг сонгон шалгарууллаа. Ялагч нь 3000 ам.доллар ба гэрэл зургийн техникийн цуглуурлгаар шагнагдав. Ялагчийг тодруулахад интернэт чухал үүрэг гүйцэтгэлээ. Гэрэл зураг сонирхогчид ба блогчид өөрсдийн бүтээлийг ирүүлснээс гадна шүүгч нарын ажилд санал нэмэрлэв. Микроскопын тусламжтайгаар үзэгчдэд ид шидийн бөгөөд айдас төрүүлж магадгүй үзүүлсэн Nikon Small World уралдааны шагналтнуудын зургаас танилцуулж байна.
Фото: Dr. Oscar Ruiz / Nikon Small World 2016
Аквариумын Данио гэх загасны дөрөв хоногийн үр хөврөлийг арав дахин томруулан харуулсан Техасын их сургуулийн доктор Оскар Руис уралдааны гол шагналыг хүртлээ.
Фото: Douglas L. Moore / Nikon Small World 2016
Висконсины их сургуулийн Дуглас хоёрдугаар байранд шалгарлаа. Тэр Аризоны нэгэн хавцлаас олборлосон гартаамын эрдэст бодисын хэсгийн зургийг 90 томруулж энэ зургийг бүтээв.
Фото: Rebecca Nutbrown / Nikon Small World 2016
Оксфортынм их сургуулийн британи эмэгтэй Ребекка Натбраун, хүний арьсны суулгацын эснээс ургуулсан нейроныг 20 дахин томруулан ойртуулаад гуравдугаарт байранд шалгарав.
Фото: Jochen Schroeder / Nikon Small World 2016
Тайландад байхдаа эрвээхэй хошууны зургийг 6,3 хувийн өсгөлттэйгээр авсан Йохан Шредерт дөрөвдүгээр байрыг өгчээ.
Фото: Dr. Igor Siwanowicz / Nikon Small World 2016
Говард Хьюзын анагаахын дээд сургуулийн доктор Игорь Сиванович зуу дахин томруулсан хөвөгч цохын сарвууны зургаараа тавдугаарт шалгарав.
Фото: Marek Mis / Nikon Small World 2016
Аскорбины хүчлийн хайлагдсан талстуудын хөөсний зургийг авахдаа польш Марек Миса 50 дахин томруулалтыг ашиглав. Шүүгчид түүнд зургадугаар байрыг өглөө.
Фото: Dr. David Maitland / Nikon Small World 2016
Английн Дэвид Мейтленд плаунка гэх ургамлын навчны 40 дахин томруулсан зургаар долоод шалгарав.
Фото: Samuel Silberman Monoson / Nikon Small World 2016
Израилийн Сэмюэл Сильберман зэрлэг цэцгийн үрийн зургийг 40 томруулан авсан нь наймдугаарт түүнийг орууллаа.
Фото: Vin Kitayama and Sanae Kitayama / Nikon Small World 2016
Вина ба Санаэ Китаяма нар эспрессо кофены талстын зургаарг есдүгээрт шалгарлаа.
Фото: Rogelio Moreno Gill / Nikon Small World 2016
Панамын Рохелио Морено Гилл инфузорын шаахайг 200 дахин томруулаад ийм зурагтай болжээ. Шүүгчид түүнийг 10-т оууллаа.
Фото: Francis Sneyers / Nikon Small World 2016
Эрвээхэйн далавчийг 10 дахин томруулсан Бельгийн Фрэнсис Снейерс 11-рт шалгарчээ.
Фото: Dr. Dylan Burnette / Nikon Small World 2016
АНУ-ын Вандербильтын Их сургуулийн анагаахын төвийн доктор Дилан Барнет арванхоёрдугаар байранд шалгарсан ба түүний зураг нь HeLa эстйг хуваагдлыг ес дахин томруулсан байлаа.
Фото: Walter Piorkowski / Nikon Small World 2016
Иллинойсийн Уолтер Пиорковски жаран хөлтийн хорт соёоны зургийг 16 дахин томруулан зурагт буулгаад 13-р байранд шалгарлаа.
Фото: Dr. Keunyoung Kim / Nikon Small World 2016
Сан-Диего хотын Калифорнийн их сургуулийн доктор Кенянг Кимд 14 байр ноогдов. Эрдэмтэн хулганы нүдний төрөн бүрхүүлийн ганглиарнарын эсийг 40 дахин томсгоод зурагт буулгав.
Фото: Geir Drange / Nikon Small World 2016
Гал улаан алаг цохны толгойн зургийг арав дахин томсгон авсан зургаараа норвеги Гейр Дранге Аксер 15-р байр эзлэв.
Фото: Stefano Barone / Nikon Small World 2016
Миркоскопын дэлгүүрийн эзэн италийн Стефано Бароне нэг эст организмыг ингэж байрлуулан 100 дахин томруулан авсан зургаараа 16-р байр эзлэв.
Фото: Jose Almodovar / Nikon Small World 2016
Пуэрто-Рикогийн их сургуулийн биологч Хосе Альмодовар нялцгай мөөгний зургийн тав дахин томруулсан зургаараа 17-д оржээ.
Фото: Pia Scanlon / Nikon Small World 2016
Баруун Австралийн ХАА-н газрын ажилчин эмэгтэй Пиа Скэнлон 18-т шалгарлаа. Oreina cacaliae гэх навч идэгчийн ховорхон төрлийн зургийг тэр 40 дахин томруулан авчээ.
Фото: Dr. Gist F. Croft, Lauren Pietilla, Stephanie Tse, Dr. Szilvia Galgoczi, Maria Fenner, Dr. Ali H. Brivanlou / Nikon Small World 2016
АНУ-ын Рокфеллерын их сургуульд хийгдсэн зурагт эхэсийн эснээс ургуулсан хүний үр хөврөлийн тархины эсийн зургийг арав дахин томруулан буулгасан байна. Энэ зураг 19-д оржээ.
Фото: Michael Crutchley / Nikon Small World 2016
Топ-20-д багтсан валлийн Хаверфордуэст хотын Майкл Крачли харанхуй байхад үхрийн баасны зургийг 30 дахин томгон буулгаж чадлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР