Өнөөдөр хаана юу болох вэ?

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хаана юу болох вэ?

Өнөөдөр хаана юу болохыг товчхон хүргэе.

Өнөөдөр буюу 2016 оны аравдугаар сарын 21-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

ТӨРИЙН ОРДОН

  • 09.00 цагт: “Монгол Улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг” сэдэвт олон улсын симпозиум болно. Тус хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургуулиас санаачлан Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, Ханнс Зайделийн сантай хамтран зохион байгуулж байна. Монгол Улсын Иргэний хуультай холбогдсон эдийн засаг, бизнесийн хүрээний эрх зүйн зохицуулалтын тулгамдаж буй асуудлыг хувийн эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хөндөж, худалдааны төрөлжсөн хуулийн талаар хэлэлцэх юм. 
  • 11.00 цагт: Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат төмөр зам, автозам, автотээвэр, агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа, тулгамдаж байгаа шийдвэрлэх шаардлагатай асуудал, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд зэрэг сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Уулзалт Нутгийн удирдлагын танхимд болно. 
  • 12.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хаан одон хүртэх эрхмийг нийтэд  зарлана. Арга хэмжээ Иргэний танхимд болно.

ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

  • 09.00 цагт: "Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх-Малчид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа" уулзалт хэлэлцүүлэг болно.

МОНГОЛ, ЯПОН ТӨВ

  • 09.00 цагт: МУИС, ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим, Төрийн Албаны Зөвлөл болон Шпайерын Төрийн Захиргаа Удирдлагын институт, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт хамтран зохион байгуулж буй “Нийтийн удирдлагын байгууллагын ирээдүйн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурлын салбар  болно.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

  • 09.30 цагт: Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар з үйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарласан гэх мэдээлэл ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

ХҮРЭЛТОГООТ

  • 10.00 цагт: БСШУСЯ, ШУА, ШУТС, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулах "Хүрэл тогоот-2016" эрдэм шинжилгээний бага хурлын Геологи, газарзүйн салбар хуралдаан болно.

ХААИС

  • 13.00 цагт: Монгол Улсын Төрийн соёрхолт, доктор, профессор Б.Яримпилын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Малын халдварт өвчний өнөөгийн байдал, тэр дундаа адууны ям өвчний талаар эрдэм шинжилгээний хурал Эрдмийн зөвлөлийн танхимд болно. 

МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛ

  • 13.00 цагт: Монгол улсын барилгын салбарын нэрт удирдагч, төрийн зүтгэлтэн доктор Д.Майдарын мэндэлсэний 100 жилийн ойд зориулсан уулзалт болно. 

"CORPORATE" ЗОЧИД

  • 14.00 цагт: Монголын мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын коллежийн 50 жилийн ойн арга хэмжээ болно.  Арга хэмжээнд ХАХНХХ-ийн сайд Н.Номтойбаяр, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар  оролцоно.  Утас: 88111619

УЛААНБААТАР ХОТ

  • 14.00 цагт: Нийслэлийн хэмжээнд 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажил эхэлнэ. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Чингэлтэй дүүргийн 24 дугаар сургууль дээр очин цэрэг татлагын ажлын явцтай танилцана. Утас: 325044

“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

  • 15.00 цагт: Глоб Интернэшнл Төв нь “Наранбаатар сан”-тай хамтран эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна.

МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

  • 15.00 цагт: Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хийсэн керамик урлалын үзэсгэлэн нээлтээ хийнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж