Азийн аваргад тулалдах боксчдын бүрэлдэхүүн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Азийн аваргад тулалдах боксчдын бүрэлдэхүүн тодорлоо

Иорданы нийслэл Амман хотноо зургадугаар сарын 17-27-нд болохоор төлөвлөгдөөд байсан ч тус улсад үүссэн нөхцөл байдлын улмаас хойшилсон боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 5-13-нд Өмнөд Солонгосын Инчён хотноо болох тов гарсан билээ. Тавдугаар сараас эхлэн Азийн аварга, цаашлаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эрчимтэй базаасан Монголын ширэн бээлийтнүүд өдгөө Орхон аймагт байрлах “Олимп” баазад бэлтгэлд гараад байгаа юм. Тэд энэ сарын сүүлээр нийслэлд ирэх бөгөөд наймдугаар сарын 3-нд Азийн аваргыг зорих гэнэ. Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн тодорсон бөгөөд дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт, дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нарын тэргүүтэй есөн тамирчин багтжээ.

49 кг – П.Сэрдамба
52 кг – Н.Төгсцогт
56 кг – Д.Отгондалай
60 кг – З.Энхзориг
64 кг – У.Мөнх-Эрдэнэ
69 кг – Н.Түвшинбат
75 кг – Т.Чулуунтөмөр
81 кг – С.Эрдэнэбаяр
-91 кг – Х.Мандахбаяр

Тамирчдыг боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг болон дасгалжуулагч Р.Сайнбилэг, н.Мөнхсайхан нар ахлах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж