Бензин халаас дундлахгүй

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

Бензин халаас дундлахгүй

Нефтийн үнэ хямд байгаа нь шатахууны үнэд нөлөөлж байна. Нутгийн хүмүүст шатахууны хүртэмж ямар байгаа талаар Bloomberg агентлаг чансаа гаргажээ. Эхний аравт нь манай хойд хөрш багтсан байна.

ВЕНЕСУЭЛА

Fernando Llano/AP

Литр бензиний үнэ — 0,0053 доллар ( цаашид Америкийн валютаар)

Хүн амд ноогдох хүртээмжТэнд хүний өдрийн дундаж орлого нь $2,61 доллар учраас литр бензинд ашгийнхаа 0,2%-ийг зарцуулдаг.

Цалингийн хувьЖилдээ жолооч дунджаар 454,5 литр бензин  зарцуулах учир дундаж цалингийн 0,29% нь бензинд зарцуулагддаг.

Энэ оны эхээр Ерөнхийлөгч Мадуро бензиний үнийг 60 дахин нэмэгдүүлсэн нь 20 жилийн анхны нэмэгдэл болжээ. Үүний дараа ч машинаа цэнэглэх нь аяга кофе худалдан авахаас хямд ажээ. Бензиний үнийг 1989, 1996 онуудад нэмсэн нь эсэргүүцэл гаргаж байлаа. Харин энэ удаа эсэргүүцэлгүй хийгдлээ. Түүгээр ч барахгүй Засгийн газарт нь энэ арга хэмжээ татаасыг  хорогдуулахад тус болов. Боливар мөнгөний ханшийг бууруулснаар үндэсний валютаар засгийн ашгийг нэмэгдүүлсэн байв.

САУДЫН АРАБ

Mosa'ab Elshamy/AP

Литр бензиний үнэ — 0,24 доллар

Хүн амд ноогдох хүртээмжСауд хүний өдрийн дундаж орлого нь  $54,42 бөгөөд литр бензинд өдрийн ашгийнхаа 0,44%-ийг зарцуулдаг.

Цалингийн хувь Жолооч жилд дундажаар 965,7 литр бензин  зарцуулах учир дундаж цалингийн 1,17% нь шатахуунд зарцуулагддаг

Саудчууд дэлхийн бусад орныхноос илүүтэй бензин хэрэглэдэг ч бензинд ноогдох хувь нь бага, учир нь Засгийн газар нь энд татаас төлдөг. Нефтийн үнэ буусны улмаас 2015 онд тус орны төсвийн алдагдал $100 тэрбум доллар хүрсэн юм. Тиймээс бензиний үнэ өөрчлөгдөж магадгүй. Тус орны Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс орон нутгийн банкинд $5,3 тэрбум долларын  зузаатгал хийгээд байгаа.

ИРАН

Hasan Sarbakhshian/AP

Литр бензиний үнэ — $0,34 доллар

Хүн амд ноогдох хүртээмжИран хүний өдрийн дундаж орлого нь $12,45 доллар учраас литр бензинд ашгийнхаа 0,24%-ийг зарцуулдаг.

Цалингийн хувьжилдээ жолооч дундажаар 323 литр бензин  зарцуулах учир дундаж цалингийн 2,41% нь шатахуунд “явна”.

Барууны орнуудын эдийн засгийн хоригийн улмаас Иран нефтийн доллараар хомсдолтой байлаа. 2010 онд сан хөмрөг  хэт багассанаас Засгийн газар нь элдэв хөнгөлөлтөө болиулсан юм. Хориг цуцлагдсаны дараа нефтийн салбар нь өсөлттэй байгаа учир эргээд хөнгөлөлтүүдээ сэргээж байна. Үүний зэрэгцээ 2017 онд Иран бензинээр өөрийгөө бүрэн хангах учраас импорт үгүй болно. Шатахуун түгээгүүрийн станцууд дээр бензинийг ууршилтаас гаргах технологийг ашиглан бензиний 95 хүртэлх хувийг ууршилтаас нь сэргээх ажээ.

КУВЕЙТ

Lenny Ignelzi/AP

Литр бензиний үнэ — $0,35 доллар

Хүн амд ноогдох хүртээмж Өдрийн дундаж орлого нь $71,95 доллар, өдрийн ашгийн 0,49% литр бензинд зарцуулдаг.

Цалингийн хувьЖилдээ дундажаар 1057,5 литр бензин  зарцуулах учир дундаж цалингийн 1,40% нь шатахуунд зарцуулагддаг.

Бензиний хөнгөлөлт дэлхийд хамгийн их. ОУВС тус улс нефтийнхээ нөөцийн ихэнхийг тэр татаасны улмаас хоосолно гэж сануулсан байгаа. Тус орны эрх баригчид нефтийн үнийн дагуу сард бензиний үнийг гурван удаа шинэчилж байгаа. Хамгийн анхны үнэ нэмэлт өнгөрсөн есдүгээр сард болон үнэ нь 41-83 хувийн хэлбэлзэлтэй байлаа. Кувейтчууд бензиний хэрэглээгээр АНУ ба Канадын дараа ордог. Төсвийн алдагдал нь 2016–2017 санхүүгийн жилд $29 тэрбум байв. 2020 он хүртэл Кувейт нефтийн салбарын хөгжил ба хайгуулд  $115 тэрбумын хөрөнгө оруулалт хийх юм.

МАЛАЙЗИ

Shutterstock

Литр бензиний үнэ — 0,41 доллар

Хүн амд ноогдох хүртээмжТэнд хүний өдрийн дундаж орлого нь $25,89 доллар учраас литр бензинд ашгийнхаа 1,6%-ийг зарцуулдаг.

Цалингийн хувь Жолооч жилдээ дундажаар 536,2 литр бензин  зарцуулах учир дундаж цалингийн 2,33% нь бензинд “явдаг”.

Шатахууны мэдэгдэхүйц хөнгөлөлтийн буянаар Малайзи бензиний хамгийн бага үнэтэй орны нэг болж байна. Тус орны  эдийн засгийн өсөлт нь түлш, сахар зэргийн шаардлагатай барааны хөнгөлөлтийг барьдаг.

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТУУД

Литр бензиний үнэ — $0,44 доллар

Хүн амд ноогдох хүртээмжТэнд хүний өдрийн дундаж орлого нь $103,95 доллар учраас литр бензинд өдрийн ашгийнхаа 0,42%-ийг зарцуулдаг.

Цалингийн хувьЖилдээ жолооч дундажаар 927,3 литр бензин  зарцуулах учир дундаж цалингийн 1,09% нь бензинд зарцуулагддаг аж.

Жараад онд анх нефть илрүүлсэн цагаас хойш тархай бутархай эмирийн ядуу улсууд амжиргааны хамгийн өндөр стандарттай орон болон  хувирсан байгаа. Хэдэн арван жилийн турш нефтийн  олон тэрбум долларууд түлшний хөнгөлөлтөд зарцуулагджээ. Одоо зах зээлийн үнэнд уягдсан үнийн бүтэц нь байдлыг аажмаар өөрчилж байгаа.

НИГЕРИ

Sunday Alamba/AP

Литр бензиний үнэ — $0,46 доллар

Хүн амд ноогдох хүртээмжНигери хүний өдрийн дундаж орлого нь $5,02 доллар учраас литр бензинд ашгийнхаа 9,16%-ийг зарцуулах шаардлагатай.

Цалингийн хувьЖилдээ жолооч дундажаар 56литр бензин  зарцуулах учир дундаж цалингийн 1,41% нь бензинд төлөгдөнө.

Нигери нь Африкийн хамгийн том  нефть олборлогч. Гэхдээ хэтэрхий их хуримтлал болон буруу зарцуулалтын улмаас байнга түлшний хомдолтой. Нигерийн ашгийн 75 хувийг нефть босгож өгдөг.  Хямд бензиний хөнгөлөлтөд их мөнгө зарцуулдаг. Тийм өндөр татаас нь боловсрол ба дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулалт хийлгэдэггүй гэж болно.

ОРОС

Вячеслав Прокофьев/ТАСС

Литр бензиний үнэ — $0,59 доллар

Хүн амд ноогдох хүртээмжОрос хүний өдрийн дундаж орлого нь $25,48 доллар учраас литр бензинд ашгийнхаа 2,32%-ийг зарцуулдаг.

Цалингийн хувьЖилдээ жолооч дундажаар  333 литр бензин  зарцуулах учир дундаж цалингийн 2,11% нь бензинд төлөгдөнө.

 Орост дөрөвдүгээр сарын 1-нээс  жилийн хоёр  дахь удаагийн нефтийн бүтээгдэхүүний акциз: литр бинзинд 2 рублиэр, литр дизелийн түлшинд 1 рублиэр нэмэгдсэн. Эрх баригчид эндээс төсөвт 89,3 тэрбумыг нэмэн оруулна гэж төлөвлөжээ. Thomson Reuters KORTES мэдээлснээр, нэгдүгээр сард "Регуляр-92» бензиний бөөний үнэ дундажаар тонн нь 31 498 рубль, "Премиум-95» — 33 036 рубль, дизеийн түлш — 31 221 рубль байв. Аравдугаар сарын 7-ноор төгссөн долоо хоногийн байдлаар, "Регуляр» тонн нь 36 842 рубль, "Премиум» — 39 488 рубль, "дизель» — 32 962 рубль болсон байв.

ИНДОНЕЗИ

Tatan Syuflana/AP

Литр бензиний үнэ — 0,06 доллар

Хүн амд ноогдох хүртээмжТэнд хүний өдрийн дундаж орлого нь $10,16

доллар учраас литр бензинд ашгийнхаа 5,91%-ийг зарцуулдаг.

Цалингийн хувьЖилдээ жолооч дундажаар 118,7 литр бензин  зарцуулах учир дундаж цалингийн 1,90% нь бензинд “явна”.

Өнгөрсөн онд асар их хөнгөлөлтийн мэдэгдэхүйц хэсгийн Индонези хасчээ. Хямд нефть л жолооч нарын цохилтыг хөнгөлж өгөв.

ПАКИСТАН

Faisal Mahmood/Reuters

Литр бензиний үнэ — 0,61 доллар

Хүн амд ноогдох хүртээмжПакистан хүний өдрийн дундаж орлого нь $4 доллар учраас литр бензинд ашгийнхаа 15,25%-ийг зарцуулдаг.

Цалингийн хувьЖилдээ жолооч дундажаар 26,12 литр бензин  зарцуулах учир дундаж цалингийн 1,10% нь бензинд төлөгдөнө.

Пакистанд бензин маш өндөр үнэтэй учир хоёр литр бензиний төлөө хагас өдөр ажиллах ёстой. Тэдний ихэнх нь арай хямд шахмал хий хэрэглэдэг. Тэндийн машинуудын 80 хувь нь хийгээр ажилладаг нь дэлхийд нэгдүгээрт  орж байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж