“Уран бүтээл бүхэн хамт олны бүтээл байдаг”

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

“Уран бүтээл бүхэн хамт олны бүтээл байдаг”

Өнөөдөр орчин үеийн техникийн шийдлээр юмыг сурахад амархан мэт харагдах ч тэртээ 1877 онд тайзнаа тавигдаж байсан “Хунт нуур” өнөө хүртэл тэр хэвээрээ тайзнаа тоглогдож байна-

Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх ням гаригт/10.23/ Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тоглох гэж байна. Энэхүү бүтээлийг манай тайзнаа тавьсны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Тэгвэл 41 дэх жилдээ тоглогдох гэж байгаа “Хунт нуур” балетын уран бүтээлчидтэй ярилцсанаа хүргэж байна.

НЯМ ГАРИГТ ТЕАТРТ УУЛЗАЦГААЯ

Б.САРУУЛ /“Хунт нуур” балетын Одетта, Одиллиягийн дүр/

-2007 онд Хөгжим бүжгийн коллежийг төгссөнөөс хойш театрт ажиллаж байна. Театрын нээлт аравдугаар сарын 8-ны өдөр А.Аданы “Жизель” балетаар эхэлсэн. Би тус балетын гол дүр болох Жизелийн дүрийг бүтээсэн. Харин үүнээс хойш богино хугацаанд “Хунт нуур”-т тоглох гэж байна. Дүрийн хувиралтаас эхлээд өөр зүйл байсан. Энэхүү балет ард үзэх дуртай балетыг нэг. Тиймээс бид бэлтгэлээ сайн хийлээ. Ням гаригт бүгдээрээ уулзацгаая.”

Б.ОД: /“Хунт нуур” балетын Фринцийн дүр/

“Театрын балетын нээлт “Жизель”, “Хунт нуур” гээд дэлхийн сонгодог бүтээлүүдээр үргэлжилж байна. Би “Хунт нуур”-ын Фринцийн дүрийг гаргаж байгаа. 16 настай Ханхүүгийн дүр юм. Ан хийх гэж яваад хунд дурладаг. Мэдээж энэхүү балетын сонгодог урлагт дуртай бүхэн үзэхийг хүсдэг. Миний хувьд дэлхийн сонгодог олон бүтээл дээр тоглож байсан.”

ТЕАТРЫН ТАЙЗНАА ТОГЛОГДОЖ БАЙГАА БҮТЭЭЛ БҮХЭН ХАМТ ОЛНЫ БҮТЭЭЛ

Ч.БАТГЭРЭЛ /Дасгалжуулагч багш/

“Театрын балетын нээлт Итали удирдаачийн удирдсан “Жизель” балетаар нээлтээ хийсэн. Энэ нь уран бүтээлч бидний хувьд гадны уран бүтээлчидтай ажиллах ахиц гарч их үр дүнтэй байлаа. Тэгвэл бид дараагийн уран бүтээл болох “Хунт нуур” балетыг тайзнаа тавих гэж байна. Энэ балетыг цаашид олон удаа тоглоно. Сард нэг удаа тоглогдох хуваарьтай байгаа. Энэ нь нэг талаас үзэгчдийн хүслээр нөгөөтэйгээр дэлхийн сонгодог бүтээлийг тавьж буй театрын нэг бодлого байдаг. Мэдээж дэлхийн сонгодог урлагийг “Хунт нуур”-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Тийм учраас театрын тоглолтын 54 дэх улирлын хөтөлбөрт “Хунт нуур” олон тоглогдоно. Мөн энэ балет бүжигчин хүний шалгуурыг харуулдаг. Тиймээс дэлхийн сонгодог бүтээлийг театрын тайзнаа амилуулж байгаа манай бүжигчид бүгд олон улсын хэмжээний бүжигчид гэж үнэлэгдэнэ. Өнөөдөр орчин үеийн техникийн шийдлээр юмыг сурахад амархан мэт харагдах ч тэртээ 1877 онд тайзнаа тавигдаж байсан энэ бүтээл өнөө хүртэл яг хэвээрээ байна. Аливаа уран бүтээл тухайн жүжигчин, дуучдаас бүрдэж байгаа ч түүний ард маш олон уран бүтээлчид байдаг. Бүтээл бүрийн ард бүхий л хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Хөгжимчид, жүжигчдийн хувцас, тайзны гэрэл гээд бүхий л хүний зүтгэл бий. Тиймээс театрын тайзнаа тоглогдож байгаа бүтээл бүхэн хамт олны бүтээл байгаа юм.”

“ХУНТ НУУР” балет /2016.10.23- 17.00/

Одетта, Одиллия – Б.Саруул /СТА/

Фринц – Б.Од /СТА/

Ротбарт – А.Өлзий-Орших /СТА/

Па-де-труа – Г.Батчимэг/СТА/, О.Анужин/СТА/, А.Эрдэнэболд/СТА/ тус тус тоглохоор болжээ.

Ч.ЧУЛУУНБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж