Автотээврийн үндэсний төвийн нэгдсэн өдөрлөг зохион байгуулагдана

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

Автотээврийн үндэсний төвийн нэгдсэн өдөрлөг зохион байгуулагдана

Автотээврийн үндэсний төвөөс өөрсдийн үйл ажиллагааг сурталчлах “БИД ӨВӨЛД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөгийг 2016 оны 10 дугаар сарын 22-ны бямба гарагт 12:00-17:00 цагийн хооронд “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөгийн үеэр Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн үйлчилгээ үзүүлж хүрэлцэн ирсэн жолооч нарт техникийн зөвлөгөө өгөх аж. Мөн мэргэшсэн жолоочийн шалгалт авч, ажилд зуучлах бөгөөд тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүхий л мэдээ мэдээллийг түргэн шуурхай хугацаанд хүргэж, улс, хот хоорондын зорчигч тээврийн 64 аж ахуйн нэгж, тээврийн хэрэгслийн даатгалын байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулахаар болжээ. Эрхэм уншигч та бүхэн амралтынхаа өдрөөр өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл, үйлчилгээг түргэн шуурхай хүртэхийг хүсвэл Автотээврийн үндэсний төвийн нэгдсэн өдөрлөгөөр зочлоорой.

ЭХ СУРВАЛЖ: АТҮТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж