Байгаль орчин, эх дэлхийгээ хамгаалахыг сурталчлах зорилготой дэлхийн гоо сайхны тэмцээн болох “Miss Earth” буюу “Эх дэлхийн мисс”-ийн тэмцээн Филиппиний Манилад болж байгаа билээ. 80 гаруй орны мисс оролцож байгаа “Мiss Earth” гоо сайхны тэмцээнд эх орноо төлөөлөн уран нугараач, мисс Э.Азбилэг оролцож байгаа бөгөөд финалын шалгаруулалт аравдугаар сарын 29-ний өдөр болно.
Эдгээр өдрүүдэд миссүүд урьдчилсан шатны шалгаруулалтад оролцож, өөрсдийн оноог авсаар байна. Үүнд эко видео танилцуулгын хандалт ч бас нөлөөтэй байх юм. Та бүхэн мисс Э.Азбилэгээ дэмжин бичлэгийг үзэж, #SHARE хийгээрэй.
“Miss Earth” тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилдээ байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцох үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл, хөтөлбөрийн элчээр томилогддог. Энэхүү тэмцээн нь цар хүрээ, нэр хүндээрээ "Miss Universe", "Miss World", "Miss International" тэмцээний дараа бичигддэг аж.
Ч.БОЛ