ОУМС-гийн төлөөлөгчид монгол улсад ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

ОУМС-гийн төлөөлөгчид монгол улсад ажиллаж байна

-Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгийн талаар СЕХ өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн санал хураалтын ажиллагаа дуусаагүй.  Нийт 1765 тойргийн 135-д нь ирц хүрээгүйн улмаас энэ сарын 23, 29-ний өдөр нэмэлт саналт хураалт явуулна. Үүний дараа сонгуулийн нэгдсэн дүн гарна гэж мэдэгджээ. 

-УИХ-ын төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах нь зөв гэж гишүүдийн олонх дэмжжээ.

– Галт зэвсэг, хүйтэн мэсээр сүрдүүлж, арав  хүний биед халдсан бүлэг этгээдүүдийн гурвийг нь цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан. Тэгвэл өчигдөр /2016.10.19/ эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийн хоёрыг нь Сонгинохайрхан дүүргийн  нутаг дэвсгэрт явж байхад нь баривчилж, саатуулсан байна. Одоо үлдсэн нэг этгээд буюу 178 сантиметр өндөртэй, махлаг шар царайтай Б.Насандэлгэр гэгчийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж буйг ЦЕГ-аас мэдээллээ.

-Өнгөрсөн жил дулаахан өвөл байснаас шалтгаалж, зуны дугуйгаа өвлийнхөөр солих жолооч нар тийм олон байгаагүй худалдаачид онцолж байна. Харин энэ жилийн тухайд “Өгөөмөр” захад автомашины өвлийн нэг дугуйны үнэ хэмжээ, шинэ, хуучнаасаа хамаараад 25-250 мянган төгрөгийн хооронд зарагдаж байлаа. 25-40 мянган төгрөгийн хооронд худалдаалагддаг суудлын жижиг тэргүүдэд ихэвчлэн тавьдаг 15-ийн хэмжээтэй өвлийн дугуй бол жил бүр хамгийн их борлуулалттай байдгийг худалдаачид онцолжээ.

-Өнгөрсөн баасан гаригт 2299 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өчигдөр 2335 төгрөгт хүрчээ.

-БНСУ-ын Сөүл хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн нэгэн эмэгтэйг санаатайгаар гал тавьж, хохирол учруулсан хэрэгт сэжиглэж, саатуулжээ.

-ОУВС-гийн найман төлөөлөгч өчигдөр Монгол Улсад ирсэн байна. Тэд Монгол Улсын эдийн өнөөгийн байдалтай биечлэн танилцаж, Монгол банк, Сангийн яамны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж