Сонгуулийн ерөнхий хорооноос аймгуудын ирцийн мэдээг эцсийн байдлаар мэдээлж амжаагүй байгаа ч орон нутгуудаас эхнээсээ дүн гарч эхэллээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн хэмжээнд одоогоор таван хэсгийн хороонд Ардчилсан нам ялж явна. Ховд аймгийн Буянт, Зэрэг суманд, Хөвсгөл аймгийн Чандмань өндөр суманд, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Увс аймгийн Зүүн говь суманд мөн Ардчилсан нам олонхи болж ялсан байна. Харин Багахангай дүүрэгт МАН ялсан байна. Архангай аймгийн Цэцэрлэг суманд МАН ялсан байна.
Г.ДАРЬ