Бурхан минь! Дахиад яаж 10 цаг нислэгээ хүлээнэ ээ!. Олон цаг онгоцоор нисэх тохиолдолд зорчигчид ийн “гасалдаг”. Зорчигчдын “айдас”-ыг төрүүлдэг энэ асуудлыг дэлхийн онгоцны буудлууд шийдвэрлэн аль болох ая тухтай, тохилог орчин бүрдүүлэхэд анхаарч байна. Онгоцны буудал нь тухайн улсын нэрийн хуудас гэгддэг төдийгүй зочинд хамгийн анхны сэтгэгдлийг үлдээдэг газар юм. Дэлхийн топ 10 онгоцны буудал нь техник технологи, загвар дизайн, инноваци байгальд ээлтэй шийдлийг онцлохын сацуу нислэгээ хүлээх зорчигчдын цагийг үр бүтээлтэй, тав тухтай, зугаатай өнгөрүүлэхэд хамаг анхаарлаа хандуулж байна. Тэнд ханын авиралт, мөсөн гулгуур, номын сан, усан бассейн, кино театр, эрвээхэйн цэцэрлэгт хүрээлэн, массажны сандал гээд л зорчигчдод хэрэгтэй бүхий л зүйлсийг бүтээн байгуулсан байдаг.
Доорх онгоцны буудлуудаас хамгийн шилдгээр нь Сингапурын Чанги олон улсын онгоцны буудал тодорчээ. Энэхүү онгоцны буудал нь хамгийн гол шалгуур болох ая тухтай байдлыг дээд зэргээр хангадаг.Зорчигчдод нислэг хүлээх цагаа ашиглан унтаж амрах хамгийн таатай орчинг бүрдүүлж өгөхийн сацуу эрвээхэйн цэцэрлэгт хүрээлэн, кино театр, усан бассейнтай.
Ирэх 2018 онд тус онгоцны буудал дотор явган аялалын талбайг ашиглалтанд оруулах бөгөөд энэ нь таньд яг л ой модон дунд аялаж буй мэт мэдрэмжийг төрүүлэх аж. Бас нэгэн нүд хужирлаж, сэтгэл сэргээм бүтээн байгуулалт нь дээврээс нь урсах 40 метрийн урт усан эргүүлэг гэнэ.
10. Клотен Олон Улсын Онгоцны Буудал – Цюрих, Щвейцарь
9. Таллин онгоцны буудал – Эстони
8.Хэлсинки олон улсын онгоцны буудал, Финлянд, Вантаа
7.Ванкувер олон улсын онгоцны буудал-Ванкувер, Канад
6.Кансай олон улсын онгоцны буудал- Осака, Япон.
Энэхүү онгоцны буудал нь далай дээрх хиймэл арал дээр оршдог.
5. Мюнхений олон улсын онгоцны буудал- ХБНГУ
4. Таоюан олон улсын онгоцны буудал-Тайпей, Тайвань
3. Ханеда олон улсын онгоцны буудал
2.Инчеон олон улсын онгоцны буудал- Сөүл, Өмнөд Солонгос
1.Чанги олон улсын онгоцны буудал- Сингапур
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: CNN